A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
56
|
|
0
|
47
|
|
0
|
46
|
|
0
|
44
|
|
0
|
306
|
|
0
|
61
|
Daily poll
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 226 | |||||
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 226 | |
|
Хүн төрөлхтөн маш том сорилттой нүүр тулсан ч коронавирусийн цар тахалтай хамтын хүчээр тэмцэж, эвлэлдэн нэгдэж буйг хараад маш их итгэл найдвар төрж байна. Дашрамд дурдахад нийгмийн эрүүл мэндийн төлөө дайчлагдан ажиллаж байгаа бүх эмч, сувилагч болон бусад албан хаагчиддаа баярлалаа гэж хэлье.
Манай улсад тэгш бус байдал хэтэрхий их болж буйд эмзэглэдэг. Орлогын тэгш бус байдал, баян ядуугийн ялгаа өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Гурван хүн тутмын нэг нь ядуу гэсэн тодотголтой байгаа. Гэтэл цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал ядуурлыг гүнзгийрүүлж мэдэхээр байна.
Хамгийн ядуу гэх ангилалд ордог 20 хувийн айл өрх хамгийн баян 20 хувиасаа тав дахин бага хэрэглээтэй гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, манай нийгэм хоёр туйл руу тэмүүлэх боллоо.
Уул уурхайд суурилсан эдийн засгаас ашиг хүртдэг маш цөөхөн хувь байхад нөгөө талд нь валютын ханш, инфляци, татварын дарамтан дор өдөр ирэх тусам ядуурч байгаа олонх байна. Бид богино хугацаанд шийдэмгий арга хэмжээ авч чадахгүй бол энэ байдал улам даамжрах магадлалтай.
Засгийн газрын эхний 100 хоногтоо багтааж юун түрүүнд дараах салбаруудад зоригтой шинэчлэл хийнэ.
-Төсвийн хөрөнгө оруулалтыг боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад чиглүүлж, багш нарын ур чадвар, мэдлэг, цалинг нэмэгдүүлнэ.
-Эрүүл мэндийн салбарын үр өгөөжийг сайжруулж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах цогц бодлого хэрэгжүүлнэ.
-Шударга шүүхийн тогтолцоо, хуулийн засаглалыг бэхжүүлнэ.
-Уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлж, орлогын тэгш бус байдлыг бууруулна.
-Санхүүгийн зуучлалыг илүү үр ашигтай, хямд өртөгтэй болгох үүднээс эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого хэрэгжүүлнэ.
-Өндөр чадавхтай, мэргэжлийн боловсон хүчин бүхий цомхон төрийн аппаратыг бүрдүүлж, мерит зарчмын дагуу томилгоо хийх замаар төрийн албан дахь авилгал, хүнд суртал, үр ашиггүй байдлыг хална.
Төрийн үйл ажиллагаа, үйлчилгээг бүрэн цахимжуулж, бизнесийн орчинг сайжруулна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
56
|
|
0
|
47
|
|
0
|
46
|
|
0
|
44
|
|
0
|
306
|
|
0
|
61
|
Daily poll
|