A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
21
|
|
0
|
17
|
|
0
|
27
|
|
0
|
25
|
|
0
|
51
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 277 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 277 | |
|
-Өнөөгийн залуус, ирээдүйг бүтээх хүүхдүүд. Тэд өндөр боловсрол эзэмшиж, байгалиа хайрладаг, хог хаядаггүй, бусдыг хүндэлдэг, хотын соёлыг мөрддөг, сайн дураараа нэгдэн нягтарч, нийгэмд тустай үйл хийдэг болжээ. Наад захын жишээ нь хэд хоногийн өмнө Богд ууланд гарсан түймрийг залуус сайн дураараа очиж унтраасан явдал юм. Иймээс Монголын ирээдүй гэрэлтэй байна.
-Хүмүүс хоорондын итгэлцэл суларч буйд сэтгэл эмзэглэдэг. Хүүхдүүд гадаа тоглож, томчууд найрсаг харилцдаг нийгэм удахгүй ирнэ гэдэгт итгэж байна. Боловсролын салбарын тухайд багш нарыг чадавхжуулах, сурах бичгийг сайжруулах, сургалтын арга барилыг шинэчлэх гэх мэт олон шинэчлэл хүлээгдэж буй. Европын хойд үзүүрийн хүн ам цөөн, жижиг улс болох Финлянд өнөөдөр боловсролоороо дэлхийд тэргүүлэх болсон нь улс орны бага хэмжээ, буурай чадал боловсролын шинэчлэлд саад болдоггүйг харуулжээ.
-Цаг үеийн асуудлаас нь эхэлье. КОВИД-19 дотооддоо гараагүй энэ нөхцөл байдалд хорио цээрийн дэглэмийг зарим хэмжээнд сулруулж, эдийн засгийн том хямралыг даван туулах бэлтгэлийг хангана. Төсвийг тодотгох, ЖДҮ-ийг дэмжин, ажлын байрыг хадгалах гэх мэт олон асуудлууд хүлээгдэж байна.
-Цар тахал дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааг үндсээр нь өөрчиллөө. Монгол улсын хувьд уламжлалт нүүдлийн болон суурин соёл иргэншлийн зохистой харилцааг бүрдүүлэн, байгальдаа ойр агаад ээлтэй хөгжлөөр дэлхийд тэргүүлэх улс болох боломж байна. Үүний тулд чадварлаг боловсон хүчнийг бэлдэж, эдийн засгийг төрөлжүүлэх ажлыг эрчимжүүлнэ.
-Иргэдийн итгэлийг алдсан төрийн албыг даруй шинэчлэн байгуулж, чадварт суурилсан тогтолцоог бэхжүүлнэ. Төрийн захиргааны албаны томилгоог улс төрөөс ангид болгож, засгийн газар солигдсон ч төрийн захиргааны албанд томоохон боловсон хүчний хөдөлгөөн оруулалгүй тогтвортой байлгаж, иргэддээ шударга үйлчилдэг, чадварлаг төрийн албан хаагчдыг бүрдүүлнэ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
21
|
|
0
|
17
|
|
0
|
27
|
|
0
|
25
|
|
0
|
51
|
|
0
|
31
|
Daily poll
|