A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
29
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 121 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 121 | |
|
Хүн амын тоо өсөж байгаа нь сайхан хэрэг. Монгол хүний дундаж наслалт 10 жилийн өмнөхтэй харьцуулахад дунджаар таван жилээр ахисан. 2019 оны байдлаар дундаж наслалт 70 хүрчээ. Уг нь эдийн засаг өсөлттэй байгаа нь сайн зүйл ч иргэдийн амьдралд бодитой өөрчлөлт авчрахгүй байгаа нь харамсалтай. Энэ гурван зүйлийг онцолмоор байна.
Өнөөдөр монголчууд дэлхийн 200 гаруй орноос эрүүл мэндийн салбарын хөгжлөөрөө 145-д жагсаж яваа нь тун харамсалтай. Монгол улсын хойно буюу 146-д олон жил иргэний дайнд нэрвэгдсэн Африкийн орон болох Гамби гэх улс бий. Тэгэхээр өнөөдрийн монголчуудын эрүүл мэндийн салбарын хөгжил иргэний дайнд нэрвэгдсэн улс орны хэмжээнд очсон байгаа нь дэндүү харамсалтай.
Сүүлийн 10 жилд Монголын эрүүл мэндийн салбарт зарцуулах зардал 40-50 дахин өссөн. Гэтэл эрүүл мэндийн нөхцөл байдал сайжирсан уу гэвэл тийм биш. Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн асуудлыг шийдье гэж бодож байгаа бол юуны өмнө үр ашгийн судалгаа хийж, зарцуулсан мөнгө хэр ашигтай байгаа вэ гэдгийг гаргаж ирэх ёстой. Энэ чиглэлээр хийсэн судалгаа маш хомс.
Манай улс 2.4 ам.доллар зарцуулаад нэг ам.долларын хэмжээний үр ашгийг хүртэж байна. Өөрөөр хэлбэл бид хоёр дахин бага хэмжээний үр ашгийг хүртдэг юм байна лээ. Нэг ёсондоо бид эрүүл мэндийн салбарт цоорхой хувин руу цутгаж байгаа юм шиг үрэлгэн байдалтай хандаж байна гэсэн үг. Үүнийг олж илрүүлж, оношилж цоорхойнуудыг нь нөхөж эхэлбэл эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна.
Сэргийлж болох нас баралт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар дэлхийн улс орнуудтай харьцуулахад тааруу. Тухайлбал, дэлхийн улс орнуудыг эрүүл мэндийн чанар, хүртээмжээр нь 100 хүртэлх оноогоор үнэлэхэд манай улс 53 оноогоор 119-т жагсдаг. Их хангалтгүй үзүүлэлт. Энэ асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байна.
-Ерөнхий сайдад томоохон эрх мэдэл бий. Хэрвээ би Ерөнхий сайд байсан бол юуны өмнө Эрүүл мэндийн даатгалыг 100 хувь бие даалгаж, улсын төсвөөс салгана. Одоо бол улсын төсөвтэй уяатай байгаа.
-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл гэх байгууллага бий. Зөвлөлийн даргаар дандаа улс төрчид томилогддог. Улс төрийн томилгоо хийх биш мэргэжлийн холбоод, иргэдийн төлөөллөөс мэргэжлийн хүмүүсийг сонгодог байх хэрэгтэй.
-Ерөнхий сайдын хэмжээнд шийдэх боломжтой нэг зүйл бол монгол хүний нас баралтын тоог бууруулах. Эрүүл мэндийн сайд дангаараа энэ ажлыг хийж чадахгүй.
Жишээлбэл гаднын нөлөөтэй нас баралт монгол хүний нийт нас баралтын дээрээсээ гуравт ордог. Энэ бол асар өндөр тоо. Өөрөөр хэлбэл өнөөдөр монголчууд зүрх судасны өвчнөөр хамгийн их нас барж байна. Хорт хавдар удаалж, осол гэмтэл гуравт жагсаж байна.
Гэмтлийн гол шалтгаан нь зам тээврийн осол, байгалийн гамшиг, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсантай холбоотой. Энэ бүгдийг Эрүүл мэндийн сайд дангаараа шийдэх боломжгүй. ЗТЯ, ХЗДХЯ, ХНХЯ, ОБЕГ, БОАЖЯ гээд маш олон салбарууд нийлж байж зөв гаргалгаа хийснээр монгол хүний нас баралтыг бууруулах ёстой.
-Хэрвээ би Ерөнхий сайд болбол нас баралтыг бууруулах тал дээр хамгийн гол анхаарлаа хандуулна. Монгол улсад орж ирж буй хөрөнгө мөнгөний нөөц, дипломат нөөц, газар нутгийн нөөц, хүний нөөцийг монгол хүний нас баралтыг бууруулахын төлөө түлхүү зарцуулна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
29
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|