• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    117   |  
0
 
 
1. Та өнөөгийн амьдралаас хамгийн гэрэл гэгээтэй зүйлийг нэрлэхгүй юу?

Иргэдийн дунд сайн үйлсийн аян хийх нь ихсэж, бизнесийн үйлчилгээ иргэдэд улам ойртож, хурдан шуурхай, чанартай болж байгаа нь тун сайн хэрэг.

2. Амьдрал болоод мэргэжлийн салбарт тань шүүмжлэлтэй санагддаг зүйл юу вэ?

Замын түгжрэл бидний цаг завыг үрээд зогсохгүй агаар, орчны бохирдол, иргэдийн эрүүл мэнд, улсын эдийн засагт хохирол учруулдаг. 

image
ТАНД ЕРӨНХИЙ САЙДЫН БҮРЭН ЭРХИЙГ ӨГЬЕ.
3. Харин та юу хийх байсан бэ?
  • Тэтгэврийг нэмж, улсын дундаж цалингаас доошгүй хэмжээнд тогтоон барина.
  • Иргэдийнхээ боловсрол, эрүүл мэнд нийгмийн асуудалд гол анхаарлаа хандуулж, тэтгэврийн доод хэмжээг дундаж цалингийн хэмжээнд хүргэнэ.
  • Миний арван жил амьдарсан Голланд улсад иргэдийн дундаж тэтгэвэр, дундаж цалингаасаа хоёр дахин өндөр байдаг нь тэтгэврийн насны хүмүүст эмнэлгийн үйлчилгээ, асаргаа, сувилгаа жирийн иргэдээс хоёр дахин илүү шаардлагатай байдагтай холбоотой юм.
  • Боловсрол, эрүүл мэнд бол улс орны хөгжлийн үндэс суурь учраас дээд боловсролыг төлбөргүй болгож, эрүүл мэндийн үйлчилгээг төр хариуцдаг болгоно.
  • Иргэдээ удаан хугацааны хүүгүй урьдчилгаагүй зээлээр орон сууцтай болгож, утааг арилгана.
  • Төрийн бүх үйлчилгээг цахимжуулж, авилга, хээл хахуулийг хязгаарлана.
  • Шинэ Улаанбаатарыг Богд уулын өвөрт бүтээн босгож, замын түгжрэл, агаар, хөрсний бохирдол, усны хомсдлын асуудлыг шийдвэрлэнэ.
  • Үндсэн хуулийг үндсээр нь өөрчилж, байгалийн баялгийг ард түмний мэдэлд хуульчилж, ашгаас нь иргэдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудал, улс орны томоохон бүтээн байгуулалтад зарцуулна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ