• Lead the way ...
         
15
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 9)
66.67%
33.33%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    2219   |  
0

Life is style ярилцлагын дугаараар HR CORPORATION компанийн ерөнхийлөгч Ёндонренчингийн Мөнхдэмбэрэлийг урьж оролцуулан түүний амьдралын хэв маяг, амьдрал болон ажлын хүрээнд баримталдаг зарчим, хэрэгжүүлдэг арга барил, туршлагаас хуваалцлаа.

#ТА ЯМАР УДИРДАГЧ ВЭ?

Би удирдагчийг бусад хүмүүсийн потенциалийг нээж өгдөг үйлчлэл талдаа хүн гэж хардаг. Өөрийгөө сайхан амьдруулахын тулд удирдагч бусдыг зарах ёсгүй.

Компаниа байгуулаад гурван жил үйл ажиллагаагаа явуулж байх хугацаандаа нэг өдөр би өөрөөсөө үүнийг яах гэж хийж байгаагаа асуусан. Тухайн үед би зөвхөн өөрийгөө л сайхан амьдруулах гэж, өөрийнхөө л төлөө ажилладаг байсан байналээ. Тэр үеэс хойш би дахин сайн тунгаан бодож өөрт байгаа авъяас чадвар, мэдлэг туршлага дээрээ үндэслээд надад ашигтай байх талаас нь биш бусад хүмүүсийн потенциалийг нээж өгч, бусдыг хөгжүүлэх тал дээр илүү төвлөрч ажиллаж байна.

#ТАНЫ МЕНТОР ХЭН БЭ?

Хөгшинзалуу гэж алагчлалгүй миний амьдралд учирсан хүн бүр миний ментор

Үе бүхэн өөрсдийн гэсэн онцгой ур чадвар, авъяастай. Бүгд давуу талтай, бүгд сул талтай. Хооронд нь тэмцэлдүүлэх бус нийлүүлж, хамтран ажиллуулж чадвал үр дүн ихтэй.

Би байгууллага дээрээ үүнийг л хэрэгжүүлэх гэж оролдож байгаа. 

#ТА АМЖИЛТЫГ ХЭРХЭН ТОДОРХОЙЛОХ ВЭ? 

Хүн өөрийнхөө хувь тавилангаа олох буюу юуны төлөө, яах гэж, ямар өгөгдөлтэй төрсөн гэдгээ олох, бүрэн дүүрэн ойлгох явдлыг миний хувьд амжилт гэж дүгнэдэг. 

Олон жилийн турш тасралтгүй өөрийгөө эрэн хайсаар, 2013 онд хувь тавилангаа сая нэг ойлгон, хэн байх ёстой гэдгээ мэдсэн. Би анхнаасаа л удирдагч байх ёстой хүн байсан юм билээ.

#ТАНЫ АМЬДРАЛДАА ЮУГ ИЛҮҮ ЧУХАЛЧИЛДАГ ВЭ?

Би мэдрэмжээ ихэд чухалчилдаг

Би өөртэйгөө их ярилцдаг, өөрийгөө хэнээс ч илүүтэй сонсож, хайрлахын зэрэгцээ мэдрэмжээ ихэд чухалчилдаг нэгэн. Тийм болоод ч тэр үү огтхон ч баригдмал хүн биш. Үнэхээр зүрх сэтгэлээсээ хийхийг хүсээд, эцсийг нь үзэхээр шийдсэн л бол түүнд хүрэхийн тулд өлсөж, ядрахаас эхлээд наад захын зовлонг би өлхөн даваад л гарна. Эсрэгээрээ надад ямар ч сайхан мэдрэмж төрүүлэхгүй, бие махбод хийгээд сэтгэл санааг тарчлаадаг зүйлийг хичнээн ашигтай байсан ч хийхгүй.  

Учир нь би сайхан мэдрэмж дээр илүү төвлөрдөг. Сайхан мэдрэмж намайг илүү ихийг бүтээх, одоо байгаагаас илүү их дэвшил гаргах гүүр болж байдаг. 

Миний хувьд юу хамгийн сайхан мэдрэмж төрүүлнэ, юу надад чухал санагдана тэр зүйл дээрээ л илүү ач холбогдол өгч, цаг заваа зориулдаг. Учир нь энэ бол миний цаг хугацаа. 

#ТА БОЛОВСРОЛЫН ТАЛААР ЯМАР БОДОЛТОЙ БАЙДАГ ВЭ?

Хамгийн чухал боловсрол бол гэр бүлийн боловсрол 

Олон ч найзуудаа харахад бизнесийн удирдлагаар төгссөн хүн бүр бизнес амжилттай эрхэлж байна уу? гэхээр бас үгүй. Юу нөлөөлж байна гэхээр тухайн хүний суурь хүмүүжил нөлөөлөөд байх шиг санагддаг. Аливааг бүрэн гүйцэт, шантралтгүй хийх чадварыг багаасаа гэр бүлийн боловсролоор олж авдаг. Арван жил эсвэл их сургуульд дан ганц хувь хүнийг хөгжүүлэх гээд хэн ч төвлөрч ажилладаггүй.  Гэтэл хувь хүний төлөө зөвхөн хэн явдаг вэ гэхээр эцэг эх, гэр бүл л явдаг. Тиймээс хувь хүн хэн болж, ямар суурь боловсролтой болох нь тухайн гэр бүлээс олж авч буй …..  

Мөн боловсролыг хэрэглэх нь чухал. Өндөр боловсролтой хэр нь сурсан мэдсэн зүйлийнхээ хэргийг гаргаж чаддаггүй, хэрхэн зөв ашиглахаа мэддэггүй хүмүүс олон. Үүнд ч мөн адил гэр бүлийн боловсрол нөлөөлж байдаг . 

Тиймээс миний хувьд хамгийн чухал боловсрол бол гэр бүлийн боловсрол.

#ТА БУСАДТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХДАА ЯМАР ЗАРЧИМ БАРИМТАЛДАГ ВЭ?

Одоо намайг хэн дампууруулж чадах вэ гэвэл надаас 10, 15 дүү Мөнхдэмбэрэл дампууруулж чадна

Ажилтнууд, гэр бүл, найз нөхөд гээд ямар ч түвшинд хүмүүстэй хамтарч ажиллахдаа надад ганц л баримталдаг зарчим байдаг. Бусдаас суралцаж, зөрүүлээд өөрийн мэддэг бүхнээ хуваалцан хамтарч ажиллах… Энд ямар ч насны зааг, ялгаа байхгүй. Надаас ах, эгч эсвэл дүү байсан ч бүгдээс нь суралцах хэрэгтэй, миний мэдэхгүй зүйлс байсаар л байдаг. Ахмад хүмүүсээс туулсан амьдралын туршлага дээрээс нь үндэслэн алдаа, онооноос нь түлхүү суралцдаг бол дүү нарынхаа шинэлэг, бүтээлч байдлаас суралцдаг. Хуучныг бодвол одоогийн залуу үе хамаагүй илүү хүчтэй, хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болчихсон.Одоо намайг хэн дампууруулж чадах вэ гэвэл надаас 10, 15 дүү Мөнхдэмбэрэл дампууруулж чадна. Тэдний сэтгэлгээний түвшин өөр түвшинд очсон. Тийм ч учраас учраас тэд нартай өрсөлдөх биш аль болохоор хамтарч ажиллахыг чухалчилдаг.

#ТАНЫ АМЬДРАЛДАА ДАГАЖ МӨРДДӨГ МӨРДЛӨГӨ БИЙ ЮУ?

Би онцгойтиймээс би онцгой амьдралыг бүтээж чадна

Би өөртөө цор ганц хувилбар гэдгээ үргэлж сануулдаг. Хүн бүр дахин давтагдашгүй онцгой тул цаг, минут, секунд хором бүрд өөртөө сануулж амьдрах хэрэгтэй байх. Би өдөр бүр өөртөө ахин, дахин үүнийг хэлдэг. “Би онцгой, би онцгой, би онцгой… надаас онцгой амьдрал гарна, надаас онцгой санаа төрнө” гэж. Хувь хүний мөн чанар, бусдаас онцгойрох дахин давтагдашгүй чанар, авъяасаа нээж, түүнийгээ зоригтойгоор ил гаргаж чадсан хүн бүр онцгой амьдралыг бүтээн, амжилттай гэрэлтэж чадна. Хүн бүр энэ ертөнц дээр өөрийн гэсэн онцгой өгөгдөлтэй ирсэн байдаг. Түүнийгээ нээж илрүүлж, мөн чанарыг ойлгон, хувь тавилангаа олсон хүн гэж л байхаас азтай хүн гэж байхгүй. Хэн нэгнийг бүү дуурай, гэхдээ тэднээс үргэлж суралц. Бид бүгд ертөнц дээр гэрэлтэх гэж ирсэн юм шүү дээ.

#ТАНЫ АМЬДРАЛДАА ГАРГАСАН ХАМГИЙН ОНЦГОЙ ШИЙДВЭР ЮУ ВЭ? 

Би хоёр хүн шиг амьдрах шийдвэр гаргасан

Газар дээрх ганц дүүгээ алдсанаас хойш 6 сарын хугацаанд, өдөр бүр, цаг, минут, секунд бүр гүн ангал руу шигдсэн мэт санагдаж байж билээ. Хэзээ ч гарахгүй юм шиг… Дэлхий миний дотор байдаг юм байна гэдгийг тэгэхэд л мэдэрсэн юм. Цээжин дотор дайн болж, тэсрэх бөмбөг дэлбэрч байгаа юм шиг л санагдаж байлаа.  

Ажилдаа явах, дасгал хийх, хооллох, унтах гээд өдөр тутмын хийдэг үйлдлүүдээ хийн, амьдраад л явахуйд цаг хугацааны эрхээр үнэнийг хүлээн зөвшөөрч, нүүр тулж, хэвийн хүлээж авч эхэлсэн. Зүрх сэтгэл ч эдгэрч байсан. Цаг хугацаа хамгийн сайн эмч гэдэг үнэн юм билээ. 

Энэ нөхцөл байдалд би өвдгөө тэврээд зүгээр суусангүй. Үүрэгт ажлуудаа хийдгээрээ хийн, завгүй өдөр хоногуудыг өнгөрүүлж явахад би нэг л том шийдвэрийг эрс шийдэмгий гарган, өөртөө амлалт өгсөн. Би том зүйл алдсан гэж огтхон ч боддоггүй бас дүү минь миний дэргэд үргэлж хамт байгаа мэт санагддаг. Тиймээс би хоёр хүн шиг амьдрах шийдвэр гаргасан. 

TAGS
#Style