A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
56
|
|
0
|
47
|
|
0
|
46
|
|
0
|
44
|
|
0
|
306
|
|
0
|
61
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 266 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 266 | |
|
Анх дөрөвдүгээр анги төгсөх жил аав ээжээсээ мотоцикл бэлгэнд авсан, гэр бүлийнхээ зүгээс “3-4 нас хүрээгүй хүүхдээр мотоцикл унуулах гэлээ” гэх эсэргүүцэлтэй тулгарч байсан хэдий ч хүүдээ дөнгөж хоёр ой хүрмэгц мотоцикл худалдаж авч өгч байсан энэ залууг М.Түмэн-Өлзий гэдэг. Хоббигоо амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгосон түүний дотоод ертөнцөөр хамтдаа аялцгаая.
Тэрээр чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх дуртай. Өвөлдөө цанын спортоор зундаа мото спортоор хичээллэнэ. Цанын мэргэжлийн тамирчин биш ч гэлээ 2013 оноос ажил бизнес нь тогтворжоод “Скай Резорт” руу их зүглэх болж. Эхний хоёр жилд ганц нэг удаа очих төдий байсан тэрээр цанын спортод дурлаж хичээллэж эхэлсэн байна. Өвлийн ид утааны үед долоо хоногт ядаж нэг удаа цэвэр агаарт гарч, цанаар гулгаж байя. Амралтын өдрөө гэр бүлийнхээ хамт зөв боловсон өнгөрүүлье гэсэн зорилгоор хоёр хүүтэйгээ хамт цанаар хичээллэж эхэлжээ. Том хүү нь гурван настайдаа анх цанаар гулгаж сурахад хүмүүс их гайхдаг байсан гэдэг. Учир нь тухайн үед “Скай Резорт” цанын баазад 3-4 насны хүүхдийн зориулалтын өмсгөл байдаг ч гэлээ хүмүүс тэр бүр мэддэггүй байв. Тэгвэл удахгүй дөрвөн ой хүрэх бага хүү нь бүр хоёр настайдаа цанаар гулгаж сурчээ.
М.Түмэн-Өлзий багаасаа машин техникт сонирхолтой, дугуй унах дуртай хүүхэд байв. Арван жилд байхаасаа л мотоцикл унаж сурсан гэнэ. Дөрөвдүгээр ангиа төгсөх жилийн хүүхдийн баяраар аав ээжээсээ мотоцикл бэлгэнд авч байсан нь түүний санаанд одоо хүртэл тодхон. Багаасаа техниктэй ойр өсөж, мотоцикл унаж сурснаа үүнтэй холбон тайлбарладаг.
“Бага насны хүүхдэдээ мотоцикл худалдаж авч өгөхийг хүн шууд хараад буруу талаас нь харж болохоор зүйл. Хожим бодоход эцэг эх маань ах бид хоёрыг багаасаа техник технологитой ойр байлгах гэсэн зорилготой байж дээ” хэмээн дурсан ярьсан юм.
2014 оны үе. Зурагтаар гурван настай хүүхэд мотоцикл унаж байгааг хараад түүнд том хүүдээ мотоцикл авч өгөх санаа төрсөн гэдэг. Мотоцикл унуулж сургахын тулд эхэндээ хүүгээ унадаг дугуйтай дагаж заавар зөвлөгөө өгдөг байсан бол сүүлдээ хүүгээ гүйцэхээ больжээ. Жилийн дараа өөртөө мотоцикл худалдаж авч сонирхлынхоо дагуу голдуу уул хадтай газраар ганцаарчилсан экстрим аялал хийж эхэлсэн байна.
Саяхнаас бага хүү нь мотоцикл унаж сурсан бол эхнэр нь электрон дугуйтай болж "хөвгүүдийн баг"-т элссэн байна. Энэ зун л гэхэд тэд гэрийн эзний төрсөн нутаг болох Төв аймгийн Угтаалцайдам суманд 10 гаруй километрийн мини мото аялал хийсэн гэнэ. Харин одоо есдүгээр сард Тэрэлжид хийх мото аялалынхаа бэлтгэлээ базааж байгаа аж.
Тэгвэл М.Түмэн-Өлзийгийн хувьд кросс мотоциклоор уулын орой руу гарах нь ердөө л 3-5 минутын л ажил.
Түүний эхнэр цанын спортын хувьд нөхрөө дэмждэг. Харин хүүхдэдээ мотоцикл унуулах тал дээр анхандаа эрс эсэргүүцэж байсан гэдэг.
М.Түмэн-Өлзий эхнэрийнхээ төдийгүй эцэг эх, хамаатнуудынхаа зүгээс 3-4 нас хүрээгүй хүүхдээр мотоцикл унуулах гэлээ гэсэн томоохон эсэргүүцэлтэй тулгарч байсан удаатай.
Гэхдэ хөвгүүддээ мотоцикл унуулж сургах цаг зав гаргана гэдгээ аль хэдийнээ төлөвлөчихсөн байсан учраас тэр амархан бууж өгсөнгүй. Одоо бол эхнэр нь "хөвгүүдийн баг"-ийн фанат болоод зогсохгүй ар талыг нь хариуцдаг болжээ.
М.Түмэн-Өлзийгийн зүгээс мотоцикл анхлан унаж сурч буй хүүхдүүдийн эцэг эхэд хандаж аль болох норм стандартад нийцсэн үйлдвэрийн техник хэрэгсэл ашиглаж, мэргэжлийн багшийн удирдлага дор хичээллэх хэрэгтэйг зөвлөж байв. Тэрээр "Хүүхдээ мотоцикл унаад сурчихлаа гэж зөнд нь орхиж болохгүй. Хүүхэд болсон хойно ямагт алдах эрсдэлтэй. Тиймээс эрсдэлтэй алхамуудаа тооцоолж сурсан цагт л хүүхдүүдээ бие даан мотоцикл унуулах хэрэгтэй" хэмээн захьсан юм.
Салхи агааржуулалтын “Эйр Винт” компанийн үүсгэн байгуулагч, захирал М.ТҮМЭН-ӨЛЗИЙ
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
56
|
|
0
|
47
|
|
0
|
46
|
|
0
|
44
|
|
0
|
306
|
|
0
|
61
|
Daily poll
|