• Lead the way ...
         
11
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 32)
31.25%
68.75%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    359   |  
2

Өглөөний цайндаа шарсан талх идэх дургүй хэн байхав. Гэхдээ зарим тохиолдолд бид хугацааг нь хэтрүүлэх эсвэл буруу талх сонгосноосоо болж энд тэнд нь түлэх магадлалтай байдаг. Тиймээс талх шарахдаа анхаарах хэд хэдэн зөвлөгөөг танд хүргэе.

  • ЗӨӨЛӨН ЦАГААН ТАЛХ ХАМГИЙН САЙН СОНГОЛТ

Энгийн сэндвичний талхыг сонгох нь хамгийн зөв. Талх нь цагаан, бүхэл үрийн, хөх тарианы гээд бүх төрлийн байж болно. Харин ямар төрлийн талх байгаагаас хамаарч шаралтын хугацаа, тохиргоог тааруулах нь чухал. Жишээлбэл, зөөлөн цагаан талх нь илүү хурдан шарагддаг. Тиймээс ийм төрлийн талх сонгохыг зөвлөж байна.

  • ТАЛХАА ХЭРЧИХЭД УЧИР БИЙ

Урьдчилан хэрчсэн талх авах нь илүү тохиромжтой. Учир нь талхаа нэгэн жигд хэрчих нь жигд шаралтыг хэрчим бүрт бий болгоно гэсэн үг юм. Хэрэв хэрчсэн талх авах боломжгүй эсвэл хэрчсэн талх авах дургүй бол 1.9 см буюу ¾ инч зузаантай хэрчсэнээр талх шарахад илүү тохиромжтой болно. 

  • БАГА ЗЭРЭГ ХАТСАН ТАЛХ ИЛҮҮ САЙХАН БОЛНО

Хөргөгчинд удсан бага зэрэг хатсан талхаа битгий хаяарай. Сэндвич хийхэд эсвэл дангаар идэхэд тохиромжгүй болж хатсан, удсан талх шарахад тохиромжтой байдаг. Шарсан талх нь анх эртний Египетэд үүссэн бөгөөд пирамид дээр ажилладаг байсан хар ажилчид гэрээсээ холдон удаан ажилладаг байсан ба гэрээсээ авч гарсан удсан талхаа амттай болгож идэхийн тулд галд барьж шараад иддэг байсан гэдэг. 

  • ТАЛХНЫХАА ХЭМЖЭЭГ ЗӨВ СОНГОХ

Хэрчсэн талх нь таны талх шарагчид томдоод илүү гараад байвал илүү гарсан хэсгийг тасдаж авах нь үлдсэн талхаа сайн шарахад хэрэгтэй. Томдоод байхад нь чихэж хийснээр өнцгүүдийг түлэх магадлалтай. Иймд хэт зузаан, томдсон талх хийхгүй байх нь зүйтэй юм. 

  • ТАЛХ

Талхны зузаан, төрлөөс хамаарч талх шарагчний шарах тохиргоог хийх хэрэгтэй. Хэрэв ямар тохиргоог хийхээ мэдэхгүй байвал хамгийн бага дээр нь тавиад дараа нь дахин шарах боломжтой. 

Ингээд шарсан талхаа янз бүрийн зүйлсээр чимэглэн бүтээлч сэтгэлгээгээ ашиглаарай. Амттай өглөөний цай болохын хажуугаар хүүхдийн тань бүтээлч сэтгэхүй нэмэгдэх болно.

TAGS
#Advice





Холбоотой санал болгох мэдээ