A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
19
|
|
0
|
32
|
|
0
|
31
|
|
0
|
33
|
|
0
|
39
|
|
0
|
42
|
Daily poll
|
Нийтлэлч: Л.Нандинчимэг | 348 | |||||
|
Нийтлэлч: Л.Нандинчимэг | 348 | |
|
Скандинавчууд дасгал хөдөлгөөнийг тэргүүн эгнээнд тавьдаг. Тэд цаг заваа гарган бялдаржуулах төвд өнжихөөс гадна дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралын хэв маягтайгаа уялдуулж чаддаг. Тухайлбал, Дани, Швед хүмүүсийн 30 гаруй хувь нь ажил гэрийн хооронд дугуйгаар тогтмол зорчдог байна. Өдөрт дунджаар дугуйгаар 10 орчим километр замыг туулах нь тэдний хувьд нэг их сүртэй зүйл биш аж.
Шведүүдийн 50 хувь нь өдөр тутамдаа амрангаа алхаж явахыг илүүд үздэг гэнэ. Алхах нь бүх насныханд зориулсан энгийн хөдөлгөөн бөгөөд эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөө нь чамлахааргүй юм. Хэрэв энгийн алхааг үл ялиг хүндрүүлэхийг хүсвэл “Хойдуудын алхаа” хийж болно. Энэ нь анх Финландад үүссэн бөгөөд цанын таяг барьж алхдагаараа онцлог. Ингэснээр бүсэлхийнээс дээшхи хэсгийн хөдөлгөөнийг илүү идэвхжүүлдэг байна.
Хойд Европынхны хоол өмнөдийнхнөөс нэр төрлийн хувьд харьцангуй цөөн. Цаг агаар, газарзүйн онцлогтоо тааруулж май загас, хар амар загас, хулд загас гэх мэт уураг, омега-3, антиоксидантаар баялаг загас, хөх тариан талх, булцуут хүнсний ногоонууд гэх мэт цусан дахь сахарт бага нөлөөлөх хоол сонгож иддэг. Тослог ихтэй, амт султай учир дэлгүүрээс худалдаж авч идэх хүсэл төрөхгүй байж магад.
ДАНИ МАЯГИЙН ТАВ ТУХ БҮРДҮҮЛЭХ
Даничууд дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүст тооцогддог нь тэдний амьдралд “Hygge” гэх ойлголт байдагтай холбоотой. Монгол хэл рүү шууд хөрвүүлж болохгүй ч утгачилбал “Өөртөө болон бусдад тав тух, тайван тохилог байдлыг бүрдүүлэх” гэсэн утгатай. Урт, хүйтэн өвлийг давахын тулд өөрт тав тухтай орчинг бүрдүүлж унших номоо бэлтгэж, найз нөхөдтэйгөө зоог барьдаг юм. Гол нь юу ч хийсэн өөрийн тав тухтай байдлыг бодолцох нь "Hygge"-ийн гол зарчим аж.
Скандинавын хойг хойд туйлын уур амьсгалтай бөгөөд өвөлдөө -22 хэм хүртэл хүйтэрдэг. Гэвч энэ ширүүн цаг агаарын уур амьсгал Финландууд, Даниуд, Шведүүдийн дасгал хөдөлгөөнийг зогсоож хүчирдэггүй. Швед улсын хүн амын 50 хувь нь өвлийн саруудад зүрх судасны үйл ажиллагаанд тустай энгийн дасгал хөдөлгөөн хийдэг. Хүйтэн цаг агаарт бэлтгэл хийх нь илүү калори шатааж, зүрх, уушги, цусны эргэлтийн системийг сайжруулж, өвлийн улиралд түгээмэл тохиолддог сэтгэл гутралын өвчнөөс сэргийлдэг байна.
TAGS |
#Style |
Энэ мэдээ танд ямар санагдав? | ||||||
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
19
|
|
0
|
32
|
|
0
|
31
|
|
0
|
33
|
|
0
|
39
|
|
0
|
42
|
Daily poll
|