• Lead the way ...
         
14
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 9)
66.67%
33.33%


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    454   |  
0

MEDQ media agency - гийн бүтээл "Зүүдний Кафе" УСК 2023.12.29-нөөс бүх кино театруудаар...

ФАКТ#1
Сайхнаа дүрээ үнэмшилтэй гаргахын тулд үс хумсаа 2 сарын турш ургуулсан. Өөрт нь их л хэцүү байсан гэсэн. Коланы бөглөө нээж чадахгүй их зовсондоо хөөрхий.

ФАКТ#2
Монголд анх удаа дэлхийн стандартны Arri Alexa 35 камераар "Зүүдний кафе" киног бүтээсэн бөгөөд Anamorphic дурангаар хийсэн бас анхны кино болсон билээ.

ФАКТ#3
Анар Сайхнаа хоёр галт тэрэгний даланруу өнхөрөх зураг авалтыг маш олон удаа давтан гүйцэтгэснээс болж нуруу гуя нь шалбарч анхны тусламж авч байсан.

ФАКТ#4
Ундармаа эгчийн дүрийг 1950-аад оны холливуудын алдарт жүжигчин Audrey Hepburn-ээс санаа авсан бөгөөд хувцас дизайныг Roman's Holiday киноны look-ийг дууриалган хийсэн билээ.

ФАКТ#5
Кинонд хүний амьдралын нийт 30-н жилийг харуулдаг учир жүжигчид сцена солигдох бүрт 2-оос 3-н насаар хөгширч байгаа ялгааг гаргахын тулд 5-н хуудас дүүрэн тооцоолол хийх шаардлагатай болсон.

ФАКТ#6
Жилийн 4-н улиралын үйл явдалыг кинонд харуулахын тулд зарим хэсэг дээр жинхэнэ цас оруулах, хиймэл шарласан навч ашиглах, хүчтэй салхи үлээлгэх гэх мэт байгалын үзэгдлийг хиймлээр хийсэн.

ФАКТ#7
Галт тэрэгтэй зураг авалт маш их байсан болохоор кино баг өглөө бүр 7 цагт босч өртөөн дээр отож зогсдог байсан. Нэг галт тэрэг өнгөрөхөд амжихгүй бол дараагийнхийг нь уйгагүй хүлээх маягаар.

ФАКТ#8
Кинонд маш олон амьд цэцэг ашигласан бөгөөд нэг хүлэмж дүүргэхүйц хэмжээний цэцгийг Эрдэнэт, Түнхэл тосгон руу зөөн зураг авалтын талбайгаа тохижуулсан..

ФАКТ#9
Бурханыг авралаар ч гэхүү зурагт гарч буй хэсгийн зураг авалтийн үеэр маш хүчтэй салхитай байсан ч яг эхлэх үеэр намдан зураг авалт дуусахад эргээд салхилсан нь бүгдэд гайхалтай мэдрэмжийг төрүүлсэн.

ФАКТ#10
Түнхэл тосгонд киноны 70 хувийн зураг авалт явагдсан бөгөөд олны хэсэгт бүхий л насны нийт 300 гаруй хүмүүс оролцсон.

ФАКТ#11
Сэтгэл гутралд орсон хүний дүрийг бүтээх маш хэцүү. Амьдрал дээр жүжигчин өөрийгөө бусдаас түгжин холдуулж байж дүрдээ илүү ойртож чаддаг. Анар ч даалгавараа сайн биелүүлж чадсан.

ФАКТ#12
Киноны 20 гаран хувь дан хөгжим болон монологоос бүтсэн учир үзэгчдэд өөрсдийн амьдралын тухай эргэцүүлэх боломжийг олгох бөгөөд дууссаны дараа гараад хайртай хүнээ хамгийн түрүүнд тэвэрмээр санагдана гэдэгт бат итгэлтэй байна.

ФАКТ#13
Анар Сайхнаа хоёрын хувьд анх удаа хосын дүрд тоглосон учир хоорондоо дотно хэсгүүдийг бүтээх нь үнэхээр хэцүү байсан тухай хуваалцсан. Аргагүй шүүдээ байнга бичлэгэн дээрээ зодолдож байдаг хүмүүс

ФАКТ#14
Үзээд л ойлгох сонирхолтой баримт хэлэхэд кино маань яг тэг дундаа дуусаад дахиад шинээр эхлэдэг.

ФАКТ#15
Кино зохиолыг нийт 4-н сарын турш өрөөнөөсөө гаралгүй зохиолч маань бичсэн бөгөөд өөрийн эргүүлж авчирахыг хүссэн нэг хүндээ зориулж бичсэн гэж тайлбарладаг.

ФАКТ#16
Зүүдний кафе кинонд маш олон уйлдаг хэсэг гардагаас болж жүжигчид маань тамирдах үе гардаг байсан. Гэвч мэргэжлийн сургууль төгссөн жүжигчид учраас хатуужилтай байж бүх хэцүү зураг авалтыг давж гарсан.

 

Эх сурвалж:  • MEDQ media agency

TAGS
#Media





Холбоотой санал болгох мэдээ