• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    311   |  
0

Хүйтэн цаг агаарт таны бие өөрийгөө хэрхэн хамгаалдаг болохыг та мэдэх үү? 

ЦУСАН ДАХЬ САХАРЫН ХЭМЖЭЭ НЭМЭГДЭНЭ

Сэрүүн уур амьсгал цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг стрессийн гормоныг ялгаруулахад нөлөөлдөг ажээ. Хүйтрэх тусам хүний цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэж, гадагшаа гарах хүсэл багасч, дасгал хөдөлгөөн хийхээс төвөгшөөх хандлага гардаг байна. Иймээс мэргэжилтнүүд өвлийн улиралд хүмүүсийг цусан дахь сахарын хэмжээгээ тогтвортой байлгахын тулд дасгал хөдөлгөөн идэвхтэй хийж байхыг зөвлөдөг.

ИЛЧЛЭГ ШАТААХ ҮЙЛ ЯВЦ НЭМЭГДДЭГ

Хүйтэнд хүний бие илчлэг ихээр шатааж эхэлдэг тул хүнд турах хандлага ажиглагдаж эхэлдэг. Учир нь хүйтэн цаг уурт хүний бие халуун ихээр ялгаруулж, дулаанаа хадгалахын тулд илчлэг шатаах үйл явц нэмэгддэг аж.

АРЬС ЧИЙГЭЭ АЛДАЖ, ХУУРАЙШИНА

Цаг уур нүүрний үрчлээст шууд нөлөөлдөг гэх нь хэдийгээр өрөөсгөл ойлголт хэдий ч хүйтний улиралд арьс маш ихээр гэмтдэг. Агаарын чийгшил буурснаар арьс хуурайшиж, үрчлээс үүсэх магадлал өвөл цагт нэмэгдэж байдаг ажээ.

ХАРАА МУУДАХ

Өвлийн улиралд нарны хэт ягаан туяаны хамгаалалттай нүдний шил зүүх нь ховор байдаг тул хараа муудах эрсдэл үүнийг дагаад нэмэгддэг. Ялангуяа цасанд ойж буй нарны хурц туяа нүдэнд маш сөргөөр нөлөөлдөг. Тэр ч утгаараа эмч нар өвлийн улиралд гадуур гарахдаа хиймэл нулимс дусааж байхыг зөвлөдөг байна.

ҮС БАГА УНАДАГ

Цюрихийн их сургуулийн эмнэлгийн хийсэн судалгаа  өвлийн улиралд хүмүүсийн үс хамгийн бага  унадаг болохыг  илрүүлжээ. Энэ нь хүний биологийн онцлогтой шууд хамааралтай буюу өвлийн улиралд толгойгоо дулаацуулахын тулд илүү их үс хэрэгтэй байдаг тул бид үсээ бага алддаг.

ТАНЫ БОДИСЫН СОЛИЛЦОО НЭМЭГДДЭГ

Биднийг даарах үед бидний бие хэт температурын стрессийг даван туулахын тулд бодисын солилцоог түргэсгэх хандлагатай байдаг.

Simple Content here

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ