• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    104   |  
0

Мөнгөө хэмнээд хадгаламж нээх үү? 

Танд өдөр бүр үргүй зардал гаргадаг зүйлсийн жагсаалтыг хүргэж байна. Дараах нийтлэлийг унших явцдаа тооны машинаар давхар зардлаа тооцоод яваарай. Юунд мөнгөө зарцуулж, хэрхэн танах боломжтойг мэдээрэй.

Дэлгүүрээс ус худалдаж авахгүй байх

Тооцоолол хийцгээх үү? Өдөр бүр 1000-1500 төгрөгөөр савтай ус, ундаа худалдан авбал та нэг жилд 500 мянган төгрөгийн зардал гаргах болно. Харин чанартай усны сав ойролцоогоор 50-100 мянгаар худалдан авснаар 400 мянган төгрөгийн хэмнэлтийг 1 жилийн дотор гаргах боломжтой. Энэ нь байгаль орчинд ээлтэй, бөгөөд ус ууж эрүүл мэнддээ анхаарах нэг арга юм.

Хямдралд хууртахгүй байх

Хямдралтай учраас гэсэн сэтгэл зүйгээр хэрэггүй зүйл худалдаж авах нь мөнгөө хэрэгцээгүй зүйлд үрэх нэг том шалтгаан. Дэлхийн чиг хандлага илүү эко, байгальд ээлтэй, минималист болж байхад нэн шаардлагагүй зүйлд мөнгөө үрсээр байх уу?

Бяцхан зөвлөгөө: Худалдан авах шаардлагатай зүйлсийн жагсаалтыг тэмдэглэлийн дэвтэр, утасны апп аль нэг дээр тогтмол тэмдэглэ. Тухайн хямдралтай бараа таны жагсаалтад байхгүй бол хэд дахин хямдхан байсан ч нүдээ аниад өнгөрөөрэй.

Thrift shopping

Хэрэв youtube влог, бичлэг үздэг бол үүнийг та мэдэх байх. Монголчуудын хэлж заншиснаар “комиссийн бараа” юм болов уу. Second-hand/ хуучин хувцас, эд зүйлсийг авснаар санхүүгийн хувьд хэмнэлттэй, байгальд ээлтэй зэрэг олон давуу талтай. Fast fashion буюу тренд хурдтай солигдож байгаа энэ үед нэг үнэтэй хувцас авснаас гурван содон хувцас авах нь ашигтай аж. Сонирхуулахад, 2019 онд дэлхийн нийт эмэгтэйчүүдийн 70% нь secondhand хувцас худалдан авсан байна.

Кофены зардлаа багасгах

"Кофе шопд кофе уух нь жорлон руу мөнгөө урсгахтай адил" гэсэн гарчигтай нийтлэл олон нийтийн сүлжээгээр нэлээдгүй шуугиан тарьсан. Та хамгийн эхэнд тооцсон шиг зардлаа тооцоод үзвэл 1 жилд кофенд хэдэн төгрөг зарцуулж буйгаа мэдэж авна. Уг мөнгөөр гэртээ кофе чанагч, шинэхэн үр худалдан авч илүү урт хугацааны хөрөнгө оруулалт хийгээрэй. Хэрхэн кофены зардлаа багасгах талаар дараах нийтлэлээс дэлгэрэнгүй унших боломжтой. 

Өдрийн хоолыг өөртөө

Эрүүл, хямд, амттай өдрийн хоол байхад өдөр бүр 10 мянгаар хоол авах хэрэг байна уу? Та өглөө ажил, хичээлдээ гарахдаа 30 минутад өдрийн цайгаа бэлдэж авч явснаар зардлаа танах боломжтой. Долоо хоногийн хүнсээ нэг дор цуглуулан, хийх хоолны жагсаалтаа гаргаад, орцоо бэлдээд тавихад л хангалттай. Тууштай байснаар та маш олон эерэг зуршилтай болох болно. 

Номын сангаар үйлчлүүлэх

Долоо хоногт нэг ном уншдаг бол нэг жилд 50 ном, дунджаар нэг ном 20 мянга гэвэл хэдэн төгрөг вэ? Энэ бүхнээс харахад бидэнд хамгийн хэрэгтэй зүйл бол санхүүгийн сахилга бат, тооцоолол болон төлөвлөгөө. Ном худалдан авахын оронд номын санг зорих, найзаасаа зээлж унших, цахимаар унших зэрэг маш олон арга бий. Мэдээж шаардлагатай номыг бол худалдаж авч болно шүү дээ. Бага худалдан авалт = Зардал хэмнэлт = Байгаль орчинд ээлтэй амьдрал. 

Гоо сайхандаа өөрөө анхаарал хандуул

Охид бүсгүйчүүдээ сар бүр маникюр, педикюр, гоо сайханд орох шаардлага танд үнэхээр бий юу? Мэдээж чухал өдрүүдэд зориулж гоёж болох ч эдгээрийг гэртээ хялбар аргаар хийж сурвал хэр их хэмнэлт хийх талаар бодоод үзээрэй! 

Үүнээс цааш та аливааг худалдан авахдаа өөртэйгөө маш сайн ярилцан шийдвэр гаргаж байгаарай. Сахилга бат, өөрийгөө удирдаж сурах, тэсвэр тэвчээр бол энэ бүхний эхлэл юм шүү. Танд амжилт!  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ