A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
0
|
|
0
|
0
|
|
0
|
39
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 93 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 93 | |
|
Аялах нь дархлааг сайжруулж, тархийг амрааж, стрессийг бууруулдаг төдийгүй сэтгэхүйгээ тэлэх, бусдыг таних, амьдралын сэтгэл ханамжаа дээшлүүлэх шалгарсан арга билээ. Тэгвэл дэлхийн хамгийн нэр хүндтэй бизнесийн сэтгүүлийн нэг Forbes ирж буй 2020 онд дараах 20 газраар зочлохыг санал болгожээ:
1. Повел нуур, Аризона муж, АНУ
Яагаад: Зугаа цэнгэлийн Лас Вегас хотоос холгүй орших өвөрмөц жигтэй боловч үзэсгэлэн төгөлдөр уг байгалийн тогтоц газар нь нүд булаам олон шинжийг агуулдаг.
Хэнд тохиромжтой вэ: Байгалийн сайханд дуртай аялагчид
Заавал үзэх зүйл: Слот хавцалын хадан хана
2. Сицил арал, Итали
Яагаад: Дорикийн долоон сүм, чидун жимсний модод гээд байгалийн онгон төрх, орон нутгийн өвөрмөц соёлоо хадгалж үлдсэн дэлхийн цөөн газрын нэг нь Сицил арал юм.
Хэнд тохиромжтой вэ: Гэр бүл болон хосууд
Заавал үзэх зүйл: Европ тивд хамгийн томд тооцогдох “Этна” галт уул
3. Кейп таун хот, Өмнөд Африк
Яагаад: Дулаан уур амьсгал, далайн эрэг дээрх байршил, өнгө алагласан их хот, ботаникийн цэцэрлэгт хүрээлэн нь жилийн аль ч зочлоход тааламжтай.
Хэнд тохиромжтой вэ: Адал явдалд дуртай, тансаг зэрэглэлийн аялагчид
Заавал үзэх зүйл: Хот, далай, байгалийн тогтоц бүгдийг Тэйбл уулнаас нэг дор харах боломжтой.
4. Барилоче хот, Аргентин
Яагаад: Аргентины үзэсгэлэнт байгаль, тэнгэр тольдох нуурууд нь хөдөө алхах, дугуй унах, гольф болон усан спортоор хичээллэх олон сонголтыг өгдөг.
Хэнд тохиромжтой вэ: Байгальд дуртай, спортын идэвхтэй аялагчид
Заавал үзэх зүйл: Перито Морено мөсөн гол
5. Кигали хот, Руанда
Яагаад: Ганцхан үеийн өмнө иргэний дайны хөлд нэрвэгдэж явсан Руанда улсын нийслэл өдгөө Африк тивийн хамгийн аюулгүй, цэвэр хот болсон төдийгүй нийгэм соёлын томоохон төв болжээ.
Хэнд тохиромжтой вэ: Адал явдал сонирхогчид, эко аялагчид
Заавал үзэх зүйл: Саяхан ашиглалтад орсон тансаг зэрэглэлийн Сингита Квитонда болон Ньюнвэ Хаус зочид буудал.
6. Маракиш хот, Мороко
Яагаад: Эзэнгүй их цөлийн дунд лааны гэрэлд барих үдшийн зоог, ганц бөхт тэмээн аялал, бэлхүүсний бүжиг, галаар наадагсад гээд дэлхийн хамгийн өвөрмөц мэдрэмжийг өгөх зүйлс энд нэг дор бий.
Хэнд тохиромжтой вэ: Адал явдалд дуртай, хөдөлгөөнтэй, бусад соёлыг таньж мэдэх хүсэлтэй аялагчид
Заавал үзэх зүйл: Архитекторын нарийн шийдэл бүхий Мажореллийн задгай цэцэрлэгт хүрээлэн.
7. Порто хот, Португал
Яагаад: Амт чанартай тансаг хоол, дээд зэрэглэлийн дарс, түүх соёлоор баялаг үзвэрүүд, цаг уурын таатай нөхцөл гээд сайхан аялалд хэрэгтэй бүх зүйл Европ тивийн хамгийн хямд үнээр Порто хотод бүрджээ.
Хэнд тохиромжтой вэ: Порто бол хосуудын диваажин
Заавал үзэх зүйл: “Азулэос” хэмээх гараар урласан чамин шавар хавтангууд Порто хот даяар бий.
8. Тэл Авив хот, Израйл
Яагаад: Тэл Авив хотыг дэлхийн “Хоолны нийслэл” хэмээн өргөмжлөхөд маргах хүн цөөн болов уу.
Хэнд тохиромжтой вэ: Гэр бүл болон хосоороо аялагсад
Заавал үзэх зүйл: Эртний далайн боомт хот Жафагийн дэргэдэх далайн эрэг
9. Атакамын цөл, Чили
Яагаад: Далайн түвшнээс дээш 2400 метрт байрлах уг цөл нь ууланд авирах, ховор шувуудыг харах, эртний хотын тууриар зочлох, найрсаг жижиг тосгодод алжаалаа тайлах олон боломжийг олгодог.
Хэнд тохиромжтой вэ: Харь гарагийн мэт тогтоц, эзэнгүй зэлүүд газарт дуртай аялагсад
Заавал үзэх зүйл: Цөлийг мориор туулж, “Сарны хөндий”-н үдшийн гоо сайхныг бишрэх.
10. Дубровник хот, Хорват
Яагаад: Адриатын тэнгисийн эрэг дээр байрлах дундад зууны бэхлэлт хот нь түүх соёлоор баялаг газар юм.
Хэнд тохиромжтой вэ: Түүх соёл сонирхогчид, “Game of Thrones”-ийн фэнүүд
Заавал үзэх зүйл: Нар жаргах үест хотын ханаар алхах
11. Токио хот, Япон
Яагаад: 2020 оны зуны Олимпийн их наадмыг зохион байгуулж буй уг хот нь эртний соёл, орчин үеийн хөгжил дэвшлийн гайхалтай хослол билээ.
Хэнд тохиромжтой вэ: Хоолонд дурлагсад
Заавал үзэх зүйл: Токио хотод 100 мянга гаруй ресторан, хоолны газар бий. Тэмпура, тепаньяаки, якитори, рамен, кайскей, шабу шабу гээд төрөл бүрийн өвөрмөц хоолыг эндээс амсах боломжтой.
12. Пижон Форжийн уулс, Тенеси муж, АНУ
Яагаад: Завгүй амьдралаас холдож байгальтай эргэн холбогдох боломжийг Пижон Форжийн буйдхан уулс олгодог.
Хэнд тохиромжтой вэ: Хосууд, нялх хүүхэдтэй гэр бүл, дотно найзууд
Заавал үзэх зүйл: Байгальд уусч, ууланд авирах
13. Котор хот, Монтинегро
Яагаад: Сүүлийн жилүүдэд “Адриатын тэнгисийн нууц эрдэнэ” хэмээн нэрлэгдэх болсон Монтинегро улс нь тансаг зэрэглэлийн аялагчдад зориулсан үйл ажиллагаагаараа алдартай.
Хэнд тохиромжтой вэ: Бал сараа өнгөрөөж буй эрч хүчтэй, залуу хосууд
Заавал үзэх зүйл: Котор хотод хуучны түүхээ хадгалж үлдсэн олон тооны сүм, музей бий.
14. Лос Кабос хот, Мексик
Яагаад: Загасчлал, далайн аялал, тансаг ресторан, үзэсгэлэн төгөлдөр нар жаргах агшин зэрэг далайн эргийн сайхан бүхэн энд цогцолжээ.
Хэнд тохиромжтой вэ: Гэр бүл болон хосууд
Заавал үзэх зүйл: Гольф, завиар зугаалах, далайн хоол
15. Чиан Майхот, Тайланд
Яагаад: Тайландын хот болон хөдөөгийн соёлыг нэг дороос мэдэрч, овгийн амьдралтай хүмүүстэй танилцаж, шөнийн захад нүд хужирлаж, зааны тусгай хамгаалалтын газраар зочлох боломжтой.
Хэнд тохиромжтой вэ: Гэр бүл болон хосууд
Заавал үзэх зүйл: Заан хооллох, усанд оруулах
16. Мачу Пичу эртний хот, Перу
Яагаад: Мачу Пичугээс өөр өндөр уулын оройд байрлах өнө эртний хот өөр хаана ч үгүй билээ.
Хэнд тохиромжтой вэ: Түүх соёл сонирхогчид, адал явдалд дурлагсад
Заавал үзэх зүйл: Нарны анхны цацрагтай уралдаж уулын оройд байх Мачу Пичу хотруу авирах.
17. Мелбурн хот, Австрали
Яагаад: Сидней хоттой харьцуулахад илүү “Европ” соёлтой Мелбурн хот нь Австралийн соёл урлагийн томоохон төв юм.
Хэнд тохиромжтой вэ: Урлаг сонирхогчид, залуус
Заавал үзэх зүйл: Нью-Йорк хотод жилд 36 мянган урлагийн тоглолт болдог бол Мелбурнд энэ тоо 76 мянгыг хол давдаг.
18. Мендоза хот, Аргентин
Яагаад: Аргентин улсын дарсны төв болсон уг бүс нутаг нь өөрийн бүтээгдэхүүнээс гадна адал явдалт уулын аяллыг санал болгодог.
Хэнд тохиромжтой вэ: Дарс шимтэгчид болон байгальд дурлагсад
Заавал үзэх зүйл: Мендоза хотоос хоёр цаг орчим явж хүрэх Юко хөндий нь Андын нурууны байгалийн өвөрмөц тогтоцтой.
19. Вира Вира, Чили
Яагаад: Цанаар гулгах, идэвхтэй галт ууланд авирахаас эхлээд хөлс асгарам ширэнгэн ойгоор зугаалж, бүлээн устай голд тоглох гээд цаг уурын хэд хэдэн нөхцөлийг нэг дор мэдрэмж боломжтой.
Хэнд тохиромжтой вэ: Идэвхтэй амралтыг илүүд үздэг хүмүүс
Заавал үзэх зүйл: Вилларика идэвхтэй галт уул
20. Сан Мигуэл дэ Алэндэ, Мексик
Яагаад: Их хотын амьдралаас завсарлага авах, өвөрмөц газраар аялах, хямд үнээр их зүйл үзэх нь уг хотыг зорих үндсэн шалтгаан юм.
Хэнд тохиромжтой вэ: Адал явдалд дурлагсад
Заавал үзэх зүйл: Чамин хийцтэй, хямд үнэтэй гар урлалын томоохон зах “Mercado de Artesanías”
Эх сурвалж: Forbes
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
0
|
|
0
|
0
|
|
0
|
39
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
Daily poll
|