A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 103 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 103 | |
|
Алга эргүүлэхийн дайтай хүний амьдрал 360 градусаар өөрчлөгдөж болно. Өчигдөрхөн инээж хөхрөөд явж байгаад өнөөдөр амьдрах хугацаа үлдээгүйг мэдрэх шиг гунигтай, цочирдом зүйл хаана байх билээ. Ямар ч найдваргүй гэгдэж байсан атал эргээд амьдрах хувь тохиох шиг жаргал юусан. Хүн эрүүл байхад ажил төрөл, амьдралын аахар шаахар асуудал аяндаа болно доо.
Би 2016 оны намар гэнэтхэн өвдөөд эмнэлэгт үзүүлтэл элэгний хатууралтай, эмчилгээгүй гэсэн онош сонсоод их цочирдсон. Хамгийн түрүүнд эхнэр, хүүхдүүд бодогдоод л сэтгэлд хөндүүр...
Монголд эмчлүүлэхээр нэг сар явсан ч найдваргүй гэх хариу авсан. Тэгээд арван нэгдүгээр сард Энэтхэг улс руу элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор явлаа.
Бид эхээс дөрвүүлээ, би айлын том нь. Хоёр эрэгтэй дүү маань донор болж элэгнийхээ талыг тайруулж надад амьдрал бэлэглэсэн. Хоёр хүн донороор орох тохиолдол ховор байдаг гэсэн.
Амьдралаас авсан хамгийн том бэлэг бол эрүүл мэндээ эргүүлэн олсон.
Маш олон хүний сайхан сэтгэл, дэмээр хөл дээрээ босож билээ...
Энэ бүхний нэг бол яах аргагүй миний хамт олон. Манай "Жем" группийнхэн халуун дулаан уур амьсгалтай, амь нэгтэй улсууд байдаг. Удирдлага болоод бүх ажилтан нэг өдрийн цалингаа эмчилгээний төлбөрт минь хандивлан үргэлж утасдаж, сэтгэлийн дэм өгч байв.
Хагалгаа хийлгэснээс гурван сарын дараа хөл дээрээ босож Монголдоо ирсэн. Ажлын залуус байнга утасдаж юм асууна, нэг л мэдэхэд нэг жил асар хурдан өнгөрсөн. Гэртээ жил гаран эхнэрийнхээ асаргаанд байж байгаад одоо ажилдаа эргээд орсон.
Эргээд хөл дээрээ боссон тэр өдөр амьдралд цоо шинээр хөл тавьж буй мэт ер бусын мэдрэмж төрүүлдэг юм билээ.
Амьдралаа тэс өөр нүдээр хардаг болж, өөрт олгогдсон хувь тавиландаа талархан эхлүүлж байлаа.
Шинэ амьдралд дасан зохицон хором бүрийг хайрлаад сайхан л амьдарч байна. Намайг дагаад манай гэр бүлийнхний амьдралын хэв маяг эрс өөрчлөгдсөн.
Хүн амнаасаа урсаж буй үгээ цэгнээд, ходоод руугаа хийж буй зүйлээ анхаарч, хязгаарлаад эхэлбэл хүн өвчин зовлонгоос хол байж, өрөөлд гай болохгүй амьдрах боломжтойг ойлгосон доо.
Би өвдөхөөсөө өмнө том биетэй, жингийн илүүдэлтэй нэгэн байв. Зохистой хооллон идэвхтэй хөдөлгөөн хийхийг зарчмаа болгосон. Өглөө гэрээсээ цаг гаран алхаж ажилдаа ирнэ. Буцахдаа харин автобус, унаагаар харина. Амралтын өдөр Богд уул руу алхана.
Эрүүл амьдралын хэв маягийг мөрдлөг болгоод 40-50 кг жин хаясан.
Намайг асарч, түшиж тулсан эхнэр хүүхдэдээ их баярладаг. Хоёр дүү минь надад амьдралын хамгийн том бэлгийг өгсөн. Эд эрхтнээсээ таслан хүнийг амьдруулна гэдэг хамгийн том буян шүү дээ. Дүү нар маань байгаагүй бол миний хувь заяа ямар ч байх юм билээ гэж боддог.
Тиймээс чадах чинээгээрээ бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлж, хором бүрийг үнэ цэнэтэй өнгөрөөхийг хүсч байна.
Хань ижилдээ түшиг болж, үр хүүхдүүдийнхээ өсөж том болохыг харах хувь тохиосон нь миний хувьд хамгийн том амжилт.
Тиймдээ ч амьдралаас төдийлөн их зүйл хүсдэггүй. Учир нь би хүссэн зүйлсээ хэдийн авчихсан гэж боддог.
Амьдралын гол утга учир бол нэр хүнд, мөнгө төгрөг ахиухан хураах, мундаг нэгэн болох биш эрүүл байж, бусдад тээр болохгүй, өөрт буй зүйлсийнхээ үнэ цэнийг мэддэг байхыг хэлнэ. Залуу насандаа эрүүл саруул, цалгиж явахад хүн үүнийг анзаардаггүй юм билээ. Одоо сардаа нэг удаа хяналтад орчхоод ажилдаа шогшоод л явна.
Тиймээс өвдсөн хойноо бус ядаж жилд ганц удаа шинжилгээ өгч эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгал их аятайхан юм билээ. Улиралд нэг удаа, жилд 4 удаа үнэ төлбөргүй шинжилгээ хийлгэх боломжтой.
Жил тутамд машинаа тогтмол үзлэгт оруулж агаар шүүгчийг нь хэд хэдэн удаа сольдог атлаа, жилд нэг ч удаа шинжилгээ өгдөггүй хүмүүс олон бий. Өөрийн биеэ машинаасаа дор, гаргуунд нь хаяж хэрхэвч болохгүй. Үүнийг би яг өөрийнхөө амьдралаар туулсан.
Сүүлийн жилүүдэд ажил гэр, ээжийн гэр гэсэн гурван л маршруттай болсон доо. Өмнө нь найз нөхөд хаана дуудна тийшээ явж уулзаж, суухад их зарцуулдаг байлаа. Харин энэ бүхний дараа амьдралын үнэ цэнэтэй хором бүрийг хайртай хүмүүстээ зориулахыг эрмэлздэг болсон.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|