• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    95   |  
0
 

Хөгжмийн найруулагч, дуучин Б.Нацагдорж:

Би багаасаа хөгжмийн урлагаас нэг ч өдөр холдоогүй. Өглөө болгон босоод ямар шинэ дуу гарсан байна гэдгийг хайж олно. Дэлхийн дуу хөгжмийн алтан үеийн домог болсон  уран бүтээлчдийн дууг өдөр шөнөгүй, "галзуу" болтлоо сонсоно.

Хүн өөрийн дуртай зүйлээ, хайртай нэгнээ олсон байхад өдөр тутмын асуудал бэрхшээл мэт санагддаггүй юм билээ.

Гэргийтэйгээ танилцаад төд удалгүй аав, ээж болж нэг л мэдэхэд найман жилийг үдсэн байв. Хоёулхнаа онцгой болзоонд явж байснаа ер санадаггүй юм. Тиймээс бид хоёр өнгөрсөн зун Азийн орнууд, Америкаар уран бүтээлийн судалгаа хийнгээ аялаад ирсэн. Тэр үед гадны соёлоор дамжуулж маш олон зүйлийг ойлгож, мэдэрч, гайхалтай дурсамж бүтээж, уран бүтээлийн сэдэл, санаагаа олоод ирсэн. 

Бид хамгийн хайртай хүмүүстээ хамгийн үнэ цэнэтэй цагаа зориулах хэрэгтэй.

Хосууд бөмбөрцөг дээр байж болох сонирхолтой бүхий л зүйлийг хамтдаа үзэж, туулж, амьдралын хэв маяг, стиль имиж, хүсэл мөрөөдлөө олж, илүү том хүрээнд сэтгээсэй  гэж боддог.

 
 

Болж бүтэхгүй асуудал, холуур тойрмоор зүйл олон байвч, замынхаа голоос салах биш ойлголцож, хамтдаа өөдрөгөөр даван туулах хэрэгтэй. Миний хувьд шинэхэн аавууд, залуучууд хүчтэй байгаасай, гэр бүлээ нэн тэргүүнд тавиасай, чин үнэнчээр нэг нэгнийгээ хайрлаасай гэж хүсдэг учраас хайрын тухай дуу туурвидаг. 

 
 

Мөн миний гурван охин нас биед хүрээд дуу хөгжмийн мөн чанарыг ойлгодог болох тэр цагт миний дуунууд хүмүүсийн дунд амьдарч, түүх болж үлдээсэй гэж хүсдэг учраас тэр цаг үе рүү хандаж уран бүтээл хийхийг хүсдэг.

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ