A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 114 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 114 | |
|
Загвар өмсөгч Э.Энхболд
Би багадаа сургууль бол маш дарангуйлал ихтэй, юм мэдэхгүй л бол шийтгэл амсуулдаг газар гэж боддог байлаа. Учир нь манай бага ангийн багш үнэхээр хатуу, үргэлж биднийг зоддог байсан. Тухайн үеийн нийгэмд энэ нь байдаг л үзэгдэл. Ийм сургалтын орчин нь бөөрөнхий хэлтэй, өөрийгөө илэрхийлэхдээ тааруу намайг өөртөө итгэлгүй, хэн ч биш болгов.
Хэдий бага ангидаа би муу сурдаг байсан ч, хамгийн цэвэрч хүүхэд байлаа. Манай гэр бүлийн хүмүүжил бол "өнөөдөр идэх хоолгүй байлаа ч биеэ маш цэвэрхэн авч явах ёстой" гэх философи байв.
Би 4-р ангидаа өөр сургуульд шилжиж ортол хүүхдүүд нь бүгдээрээ тусч, нөхөрсөг багш маань үргэлж дэмждэг огт өөр орчин намайг угтсан юм. Ингэж миний тархины түгжээ хамгийн анх тайлагдсан.
Яг л надад дутагдаж буй зүйлс тэнд байлаа. Энэ үеэс надад бүх зүйл утга учиртай санагдаж сурч мэдэх хүсэл эрмэлзэл дээд цэгтээ оргилж, хүн болгонтой ижил тэгш найзалдаг, өөртөө итгэлтэй нэгэн болж төлөвшсөн.
Арван жилээ төгсөөд “Tse” пабд зөөгч, Нарантуул зочид буудалд хонхоч хүү (bellboy), Чех улсад машины хүрдний үйлдвэрт химийн хортой нөхцөлд хар ажил хүртэл хийж үзэв. Энэ бүхний дараа хүнд мэдлэг, мэргэжил хэчнээн чухлыг яс махандаа тултал ойлгож билээ.
Тиймдээ ч СУИС, СЭЗДС-д сурч байхдаа эрдэмд шамдахын гайхамшгийг хоёрдох удаагаа мэдэрсэн. Оюутан залуу дөнгөж карьерээ эхлүүлж байхдаа эхнэртэйгээ танилцаж байлаа. Мэдээж бүх зүйл дардан байсангүй. Хайраас өөр юу ч үгүй хосууд хадам аавындаа амьдарч байсан юм.
Тэр үед хүүхэдтэй ч боллоо. Эхнэр маань 350 төгрөгний үнэтэй “Золотай стандарт” гээд зайрмаганд их дуртай. Заримдаа бид хоёр бүх мөнгөө нийлүүлж зайрмаг худалдан аваад хувааж иднэ.
Миний хувьд өөрсдийн амьдралаа босгож, өрх тусгаарлахын тулд сурахынхаа хажуугаар өглөөнөөс үд хүртэл ажиллана. Энэ үед бие давхар эхнэрт маань анхаарал, хайр халамж дутагдаж, намайг “муу залуу” гэх бодол хүртэл төрсөн байв.
Залуу гэр бүл учраас асуудлаа өнөөдрийнх шиг илэн далангүй ярилцаж, зөвшилцөж чаддаггүйгээс энэ мэт үл ойлголцол удаан үргэлжилж, даамжирсан. Гэсэн ч хоёр биедээ маш их хайртай тулдаа ойлголцож, аливаа сорилтыг хамтдаа даван туулсны эцэст өнөөдрийн амьдралаа цогцлоосон.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|