• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    84   |  
0
 

Интерекс Дизайн ХХК-г үүсгэн байгуулагч Б.Энхбилэг:

Би багадаа үргэлж хэрэг тарьж эцэг эхийнхээ чихнээс хонх уядаг байлаа. Сургуулийн цонх хагална, хичээлээ тасална, шүдэнзээр тоглож байгаад хүүхдийн нэхий шубыг шатаачихна...

Тэр болгонд ээж минь надад хатуурхсныг би ер санадаггүй. Миний хүүхэд буруу замаар орохгүй, ийм үе байдаг гэхчлэн намайг өмгөөлж итгэл хүлээлгэнэ. 

Ээж аав хоёрын надад өгсөн хамгийн том бэлэг бол бага байхад гадаад хэл эзэмшүүлсэн явдал. Энэ нь тархийг минь тэлж, маш олон боломжийг нээж өгсөн. “Би ийм зүйл хийе, тийм ч бизнес хиймээр байна” гэхэд гэр бүл маань үргэлж дэмждэг байсан болохоор би шинийг санаачлах, эрсдэл үүрэхээс огт айхгүй болж хүн төлөвшсөн.

 
 

Анх компаниа байгуулчихаад айлуудын интерьер дизайныг үнэгүй шийдэх шоу нэвтрүүлэг хийхээр телевизтэй гэрээ хийсэн юм. Ямар ч санхүүжилтгүй, өөрсдийнхөө хүсэл мөрөөдлөөр нийлсэн залуучууд маш том ам гарчихсан учраас долоо хоног болгон нэг айлыг, нийтдээ 80 айлын байрыг засна гэдэг амаргүй даваа байв. 

Тухайн  долоо хоногийн бүх орлогоороо байраа засна, нэвтрүүлгээ хийнэ. Бэрхшээл гэж нэрлэж буй зүйл маань тухайн үедээ л бэрхшээл мэт харагддаг юм билээ. Одоо бодоход хамгийн сайн хичээл байжээ...

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ