• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    77   |  
0
 

“Highgarden” ургамалын цай тариалагч, агрономич А.Уранчимэг

Би дөрвөн настайдаа саагаар өвчилсөн юм. Жил гаруй хэвтэрт байсны дараа хөл дээрээ босож чадсан тэр өдрөө хэзээ ч мартдаггүй.

Д витамины дутагдалд орсноос майга хөлтэй, царай муутай болчихсон ч гэлээ надад яг л нисэх мэт мэдрэмж төрсөн.

“Амьдрал бол алхах, хийх зүйлтэй байхын нэр” гэдгийг тэгэхэд ойлгож билээ. Амьдрал үнэхээр гайхалтай бас амттай.

 
 

Цайнаас авч буй байгалийн мэдрэмж, хэвтэрт байхдаа уншсан номын мөртүүд, зэрэглээнээс хүссэнээ олж харах догдлол, ээж болох мөч гээд энэ бүгдийг үгээр илэрхийлэхийн аргагүй.

Бидний ой тойнд хамгийн удаан хадгалагддаг зүйл бол мэдрэмж шүү дээ, өөр юу ч биш. Түүнийг ямар байлгахыг хүснэ, тийм л сэтгэлээр хийж буй зүйлдээ хандвал үнэхээр гайхамшигтай.

Гэвч заримдаа бид хүний нүүр харахааргүй ичмээр байдалд орж болно. Хэрэв би үхчихвэл, маргааш миний ичих хэнд ч хамаагүй шүү дээ. Бид хүсээгүй зүйлээ хийж,  хангалттай сөрөг байж болох ч жоохон зориг гаргаад хүсдэг зүйлээ хийж үзвэл алдсан ч гэлээ учир нь олддог.

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ