• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    89   |  
0
 

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Ж.Дамдинцэрэн:

Хөгжим бүжгийн коллежийн сурагч байхдаа долоо хоног бүрийн амралтын өдөр ДБЭТ-д дуурь, баллет үздэг байлаа. Мэдээж мөнгөгүй учраас янз бүрийн аргаар туулайчилана. Хүн дагаж эсвэл нэг нэгэндээ хийл дамжуулж хөгжимчин болж орно. Заримдаа дуурийн театрын ариун цэврийн өрөөний цонхоор нэвтрэх гэж байгаад баригдана. Энэ үеэс л би хүн болгон урлагийн хүн байх албагүй ч хүн бүр соёлтой үзэгч байх ёстой гэдгийг маш сайн ойлгосон.

 
 

Хөгжим бүжгийн коллежид 12 жил төгөлдөр хуур тоглохдоо, Японд ирж очихын дөрвөн цагийн зам туулан суралцахдаа, амьд хөгжмийн хамтлагтай байхдаа, загвар өмсдөг байсан үе зэрэг амьдралын минь үе шатууд надад тэвчээртэйгээр төвлөрч суух, биеэ соёлтой авч явах, бусадтай нийцэж ажиллаж, амьдрахад хичээл болсон. 

Бидний амьдрал бол тайз, тайзан дээр хүн сайн, муу аль ч дүрийг бүтээдэг. Харин үзэгч нь нийгэм, тэд оюун санаандаа шүүж авах нэгийг нь авч, үлдсэнийг нь гээдэг. 

Бид гэртээ өөриймсөг атлаа гэрийнхээ хаалганаас гаднах орчинд тэгж ханддаггүй. Хүн болгон соёлын элч учраас өдөр болгон тайзан дээр байгаа юм шиг биеэ зөв авч явч, Улаанбаатар хотоо гэр шигээ цэвэрхэн байлгахын төлөө хичээх хэрэгтэй. 

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ