• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    85   |  
0
 
 

Бизнес эрхлэгч П.Батцэнгэл

Эхнэр бид хоёр авдар, чемодантайгаа бусад хосын адил амьдралаа тэгээс эхлүүлж байв. Би экскаваторын машинист мэргэжилтэй. 

1991 онд хувьчлал явагдахад хивсний бизнесээ эхлүүлж, Дэнжийн Мянга захын хашаанд  хивсээ өлгөчхөөд зардаг байв. Нарантуул зах 1999 онд байгуулагдсанаас хойш энд 20 жил бизнес эрхэлж байна.

 
 

Хүн л юм чинь алдаж, ононо. Бүтэн өдрийн орлого хийсэн цүнхээ ч алдаж байв. 

Тухайн үед Эрдэнэт хивсийг заавал үйлдвэр дээрээс нь цохолтоор л авна. Ажилчдад тарааж өгсөн бичгийг нэг нэгээр нь цуглуулж байгаад хивсээ авна. Галт тэргээр хивсээ зөөдөг байхад багтаах гэж “байлдаан” болно. 

Хүмүүсийн суудал доор хивсээ зөөсөөр байгаад л хотод орж ирнэ. Галт тэрэг вокзал дээр зогсох үед купенүүдээр явж тараасан хивсээ цуглуулж буулгана. Дараа нь амьдрал дээрдэх үед хотоос бараа ачиж гараад, Эрдэнэтэд бөөндөнө. Дараа шөнө нь хивсээ ачиж гараад, өдөр нь буулгаж, зардаг байлаа.

 
 

Хивсээ борлуулсан анхны орлого болох 500 мянган төгрөгөөр хуримаа хийж, хашаа байшин авч байлаа. 

Би дээрээ дөрвөн ах, доороо дөрвөн дүүтэй. Манайхаас бизнес хийсэн ганц хүн нь би болохоор ах, дүү нарынхаа амьдралыг өөд нь татаж эрдэм боловсролтой болоход нь туслав.

Хүүхдүүдээ ч их сургуульд сургаж, тусад нь гаргасан. Хүн хүнийхээ хүчинд л амьдардгийг өнөөдрийг хүртэл сайтар ойлгосон болохоор хүүхдүүддээ энэ үгийг үргэлж захидаг.

 
 

Хүмүүсийн оруулсан орлого, ганц сайхан инээмсэглэлээр урам зориг авч амьдралаа босгосоноо нуух юун.

Анх би ганцаараа хивсээ зардаг байсан бол одоо хоёр ажилтантай болов. Хивснүүдээ өлгөчхөөр ажрахгүй шүү дээ. Өвөл хүйтнийг, зун дулааныг хааж өгнө. 

Маргааш ямар өнгө, загвартай хивс авчрах, нөгөөдөр ямар захиалга өгөх вэ гэж бодсоор нэг л мэдэхэд  28 жилийг үджээ. 

Хүн нэг зүйл барьж аваад түүнийгээ тууштай хийж, амтанд нь орвол өөр бусад зүйлд сатаарахаа болчихдог юм билээ.

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ