A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 87 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 87 | |
|
Инээмтгий залуу Б.Цэвэгсүрэн
Арван жилдээ байхдаа найзуудтайгаа яриад суухаар, сонсголын аппараттай учраас тэр болгон сайн сонсож чадахгүй, өөрийгөө гуравдагч этгээд шиг л мэдэрдэг байв.
Оюутан байхдаа мөн л лекцээ сайн сонсдоггүй болохоор хажуу дахь хүүхдийн дэвтрийг харж, гүйцэж бичих гэж их юм болно оо.
Би эдийн засагч мэргэжлээр их сургуулиа төгссөн. Мэргэжлээрээ ажиллахаар нягтлангийн сургалтанд ч суув. Ажил хайж олон байгууллагаар тууштай явсан боловч “хүмүүстэй харилцаж” чадахгүй гэсэн шалтгаанаар мэргэжлийн ажилд аваагүй.
Харин Cicle K-д ажиллаад гурван сар болж байна. Үе тэнгийнхэнтэйгээ ажилладаг болохоор их гоё.
Намайг маш халуун дотноор угтаж авсан хамт олондоо баярладаг.
Нэг өдөр настай ах ирээд "Танай нөгөө юм түрхээд эргүүлээд байдаг хоол чинь юу билээ, тэндээсээ өгөөч гэж билээ” их хөгжилтэй.
Өдөр болгон хүмүүстэй инээж харилцана, шинэ юм сурна, нийгмийн харилцаанд орж, өөрийгөө бусдын адил мэдрэх их сайхан.
Би өөрийгөө бусадтай харьцуулахгүйгээр өөртөө итгэлтэй байхад суралцаж байна. "Гоё инээдэг залуу байна" гэж нэг үйлчлүүлэгч маань хэлэхэд урам зоригоор дүүрээд ирсэн.
Миний хувьд айлын бага. Аав ээжтэйгээ амьдардаг. Биеэ дааж сурахаар шийдэж нэг жилийн хугацаанд аав ээжээсээ тусдаа амьдарч үзсэн юм.
Өөрөө байр, хоолны мөнгөө олно, хоол хийж сурна, гэрээ цэвэрлэнэ гээд амаргүй юм билээ. Ээжийнхээ гарын хоолыг идэж өссөн болохоор хоол хийхдээ дандаа түлчихдэг байв. Одоо бол цуйван, будаатай хуурга, шөлтэй хоолыг “хашраадаг” болсон. Мөн гэрээ ээжээрээ цэвэрлүүлэхгүй, өөрөө цэвэрлэхийг хичээдэг дээ.
Хүн эерэг хандлагатай, зөв бодолтой, бодсон зүйлээ хэрэгжүүлдэг бол бүх зүйл аяндаа болно гэж боддог.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|