• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    87   |  
0
 

Хогоо багасгая хөдөлгөөнийг санаачлагч Б.Мөнхзул: 

-Орцны гадаа, гудамж, талбай, хашаа хорооны жалга гээд хаашаа л харна бид өөрсдийн ялгаруулсан хаягдал дунд амьдарч байна. Хог хаягдлын ангилал, дахин боловсруулалтын ач холбогдлыг Японд 8 жил амьдрахдаа ойлгосон юм. Үүнийг л эх орондоо хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодон хүмүүст мэдээлэл түгээж, хогоо ангилахыг уриалж эхэлсэн.

Бид хогийг цэвэрлээд хэзээ ч барахгүй. Харин хүмүүсийн ухамсар, хандлагыг өөрчилбөл хог хаягдал үүсэхээ болино. Хогоо багасгаснаар миний амьдралд маш олон эерэг өөрчлөлт гарч, бусдад нөлөөлж чадсан. Үүний нэг жишээ нь би хотхондоо хог хаягдлыг ангилах ажлыг зохион байгуулсан юм. Манай хотхоныхон бүх төрлийн хатуу хог хаягдлыг ангилдаг болсноор байрны гадаа хөглөрдөг хог үзэгдэхээ больсон.

 
 

Бид ганц зүйл хэрэглэхийн тулд өчнөөн давхар баглаа боодолд мөнгө төлж, үүгээрээ байгалиа бохирдуулдаг. Манайх хуванцар савтай ус ундаа худалдан авахаас татгалзаж, кофе шопт өөрийн аягаараа үйлчлүүлэн, аль болох савлагаагүй бүтээгдэхүүн сонгодог. 

Өмнө нь манай гэрийн хогийн сав өдөр болгон заримдаа өдөрт  хоёр ч удаа дүүрдэг байсан бол одоо 10 хонодог болсон. Өөрөөр хэлбэл манай гэр нэг удаа хэрэглээд дуусдаг бүтээгдэхүүн бус, шингэлж хэрэглэдэг цэвэрлэгээний бодис, хатуу саван, шампунь зэргийг хэрэглэдэг. Хүнсний хаягдлыг ангилж, жимс, ногооны үлдэгдлийг бордоо болгон ашиглаж, дахин боловсруулагдахыг нь цуглуулж байгаад үйлдвэрт тушаадаг. Нэг  хүний, нэг өрхийн сонголт бол том хувь нэмэр шүү дээ.

 
 

Бид хэт хэрэгцээний соёлд туйлшрахгүй, хэрэгцээнээсээ илүү зүйлд тэмүүлэхгүй, чанартай, цөөн зүйл хэрэглэж, хэрэглэхгүйгээ хэрэгтэй  нэгэндээ өгдөг, эсвэл боловсруулах шат руу нь илгээж чаддаг ухаалаг ард түмэн байгаасай...

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ