A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
25
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 98 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 98 | |
|
Лектор, коуч Г.Мөнгөн:
Би 13 жил хүмүүст лекц уншиж буй өөртөө итгэлтэй харагддаг нэгэн атал цаад амьдрал нь санхүүгийн хувьд эмх замбараагүй, өр төлбөрийн зохицуулалтгүй амьдарч байв.
Тэр үед би юу хийж чадахаа бус ямар өр төлөх ёстой билээ, яаж мөнгө олох вэ? гэдэгт толгойгоо чилээдэг байж. Амьдралаа эргээд харвал ажил маань урагшгүй, стресс ихтэй үүнээс үүдэн гэр бүлийн аар саар маргаан үүсдэг, найз нөхөд ч холдож, 107 кг хүртэл жин нэмсэн байлаа.
Нэгэнт өөрөө амжилт гаргаагүй байж бусдад юу зааж, зөвлөх гээд байгаа юм бэ? Гэсэн бодол төрж өөрийн гэсэн итгэл үнэмшилгүй болоход хүрэв.
Энэ үед ямар архи уултай биш, зовлонгоо бусдад тоочилтой биш, ерөөсөө л хамгийн түрүүнд өөрийгөө өөд нь татахаар эрт босож, үнэ төлбөргүй сургалт зохион байгуулж, эргэж таргалсан ч хамаагүй гээд фитнессд явж, эрүүл хооллож эхлэв.
Жилийн өмнөөс “Зохиомлоор ядууръя” гэсэн дүрэм гаргаж бүсээ чангалж, их бага гэлтгүй орж ирсэн орлого нэг бүрийг хадгаламжийн данс, аяллын данс, бизнес данс, зугаа цэнгэлийн данс, гэр бүлийн харилцах данс гэсэн зургаан өөр дансанд хуваарилан хуримтлуулж байна.
Бүр ээж, эхнэр найз нөхдөдөө хэлэлгүйгээр... Үүний үр дүнд 20 кг жин хаяж, хамаатан садан, найз нөхөд, банканд бус өөрийн данс хооронд л бяцхан өгөө аваатай, ажил маань бүтэмжтэй, гэр бүл минь аз жаргалтай амьдарч байна.
Амьдралдаа хэзээ ч мөнгө хадгалж үзээгүй хүн нэг мэдсэн аяллын дансанд маань 6,5 сая төгрөг хуримтлуулсан, гэр бүлийн харилцах дансны доод лимит 1 сая төгрөг болжээ. Харин одоо хүмүүнлэгийн үйлсэд зориулах 7 дахь данстай болж бизнес дансныхаа орлогоос сар бүр хоёр хувийг шилжүүлж эхэлсэн. Одоо ч би өглөө би 5 цагтаа босож, эрүүл хоолоо бэлдэн авч явж, орой 18 цагаас хойш хоол идэхгүй хэмнэлээ үргэлжлүүлсээр...
Охидынхоо ирээдүйд бэлэн байж, боловсролд нь хамгийн том хөрөнгө оруулахыг хүсдэг учраас санхүүгийн сахилга баттай байж, тэднийгээ бага зардлаар өсгөж байна.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
25
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|