• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    102   |  
0
 

Аялагч Л.Амарсанаа

Хаашаа яарч байгаагаа мэдэхгүй, цаг хугацаатай уралдах ёстой юм шиг энэ цаг үед өөртөө хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт бол аяллууд минь юм. 

Би гэнэтийн адал явдалд дуртай учраас төлөвлөж аялдаггүй. Гэхдээ үнэтэй газар руу аялж байхад мэдээж боломжгүй.

Өмнө нь би их хаалттай хүүхэд байлаа. Аялалд гарснаар илүү нээлттэй болж, үзэл бодлоо бусадтай чөлөөтэй хуваалцаж, камерын өмнө  ярьж сурсан. 

Мөн аливаа асуудлыг шийдвэрлэхдээ “би” үзлээ дарж, хүлээцтэй, хүндэтгэлтэй байхыг хичээх болов.

 
 

Би сүүлд Дарамсалад хоёр сар бясалгаснаас хойш нэлээн уужуу болсноо анзаарсан. Саяхныг хүртэл би аавтайгаа чин сэтгэлээсээ ярилцаж үзээгүй. Бие биенээ тэвчээртэй, сонсож сураагүй байв. Харин одоо аавтайгаа халуун дотно яриа өрнүүлж, бүхнийг тайвнаар хүлээн авдаг болсон.

 
 

Дарамсалад байхдаа Далай багшийн хийдийн сургуулийн Монгол оюутнуудтай сайн найзууд болсон юм. Хоол хийчхээд “Агаа хоол идэх үү” гэж дуудна. Жижигхэн өрөөнд ном, орхимж, алчуураас өөр зүйлгүй эглээс эгэл амьдардаг тэдний дэргэд бид хэтэрхий материаллаг ертөнцөд амьдарч байгааг анзаарсан. 

 
 

Тэд хошин шогийн жигтэйхэн мэдрэмжтэй, мэдлэг боловсрол өндөртэй, зөв үзэл бодолтой залуус байдаг юм билээ. Өглөө 6 цагаас, орой 9 хүртэл 10, 20 жил номонд шамдаж байгаа болохоор аргагүй биз ээ. Өөрийнхөө амьдралыг бусдын сайн сайхны төлөө зориулдаг тэднийг үнэхээр хүндэлмээр санагдсан.

 
 
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ