• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    84   |  
0
Олон улсын ахмадын өдөрт зориулав

Эмээ нь Политехникийн дээд сургуулийг сантехник, дулааны инженер мэргэжлээр төгсөөд 28 жил эрчим хүчний инженерээр ажилласан. Амьдрал болсон хойно, янз бүрийн асуудал тохиолдолоно. 1996 онд үйлдвэрийн осолд орж тархины гэмтэл авсны улмаас өрөөсөн нүд маань харахаа больсон. Нэг өглөө босоод ирэхэд нөгөө нүд маань бас харахаа больсон байв. 

Манай нөхөр цэргийн нэгдсэн дээд сургууль төгссөн хурандаа цолтой хүн байсан. Элэгний хорт хавдараар өнгөрсөн. Өнгөрсөн есдүгээр сард эмээ нь 70 хүрлээ. Бид хоёр сайхан хүүтэй. Том нь 47-той, бага нь 43-тай. Хүүхдүүд маань ажил төрөлтэй, өөрсдийн гэсэн амьдралтай болохоор тэдэнд тээг болохгүй гээд өөрийн хүсэлтээр 2013 оны гуравдугаар сарын 3-нд энд ирсэн юм.

Ахмад настны үндэсний төвийнхөө усыг нь уугаад, ёсыг нь дагаж амьдарч байна. 

Олон улсын ахмадын өдөрт зориулав

Манай асрамжийн газар бурхны өрөөтэй. Би өглөө, оройдоо 48 удаа мөргөдөг. Маш сайхан энерги авч, тайвширдаг юм. Манай энд уйдах, ганцаардах зав байдаггүй. 

Миний хувьд бүх юм өөрөөс шалтгаалдаг гэж боддог. Тиймдээ ч аль болох өөрийгөө хөгжүүлж, идэвхтэй амьдаръя гэж хичээдэг юм. Нүд минь хараагүй болохоос биш биед өөр зовиур үгүй. Дасгал хөдөлгөөн тогтмол хийнэ, хараагүйчүүдийн ном уншина, радио, дуу сонсоно. Бас бүжиглэнэ. 

Биднийг баярлуулахаар хүүхдүүд, залуучууд их ирнэ. 2015 онд бүжгийн тэмцээн зохиож манай ахмадын зөвлөлийн Гомбо ахыг ханхүү, намайг гүнжээр өргөмжилж байв. Нас бол тоо, хөгширнө гэдэг санааных гэж боддог. Мөн өөдрөг сэтгэхүйтэй байвал залуу байна.

Эмээ нь өөрийгөө хараагүй гэж боддоггүй. Харин ч нүдээрээ үзэж чадахгүй бүхнийг сэтгэлдээ харахыг хичээдэг.

Манай эндхийн асаргаа их сайн. Асрагч өрөө цэвэрлэнэ, хөлийн хумсыг авч өгнө, хумс будаж өгнө. Харин гарныхаа хумсаа өөрөө тэмтэрч байгаад авчихдаг юм.

Би өндөр настай гээд бусдад төвөг удаж, бүдүүлэг загналгүй, биеэ зөв авч явах ёстой гэж боддог. 

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ