A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
28
|
|
0
|
32
|
|
0
|
45
|
|
0
|
41
|
|
0
|
46
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 115 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 115 | |
|
Би саяхан аав гэдэг эрхэм нэрийг зүүсэн. Багаасаа ээжтэйгээ хоёулхнаа өссөн, эцгийн хайр халамжийг мэдрээгүй болохоор энэ алдааг өөр дээрээ давтахгүй, хүүхдэдээ сайн аав байхыг хичээдэг.
Оюутан болоод удаагүй байтал ээж маань улирлын чанартай гурвалсан мэдрэлийн өвчнөөр маш хүнд өвдсөн. Заримдаа юм идэж, ярьж ч чаддаггүй. Тиймээс би хоёр жил хийсэн зөөгчийн ажлаасаа гарч гэртээ зургаан сар ээжийгээ сахисан юм. Хажуугаар нь амьдралаа залгуулах гэж таксинд явдаг байв.
Тэр үед маш олон зүйлийг ухаарсан. Хүн өөрийн биеэр бэрхшээлийг туулахаас нааш төдийлөн ойлгодоггүй юм билээ. Түүнээс хойш л би мөнгөний үнэ цэнэ, хүмүүсийн араншин, амьдралын утга учрыг өөрийн хэмжээнд ойлгосон гэх үү дээ.
Зөөгчөөр ажиллаж байх үедээ эхнэртэйгээ танилцаж байв. Түүнийгээ анх харсан мөчид яг л ээжийгээ дахин харсан юм шиг болсон. Зүс царай, зан ааш, биеэ авч яваа байдал гээд бүх зүйл нь ээжтэй минь дэндүү адилхан санагдсан юм. Тэр мөчөөс л энэ охиныг алдахгүй юм шүү гэж өөртөө амласан. Хүнд хэцүү үед найз охин минь түшиг тулгуур болж, сэтгэлийн дэм өгч байв. Ээжийн бие тэнхэрсэн үеэс би найз охиныхоо ажилладаг Circle K дэлгүүрт 16 хоногийн сургалтанд хамрагдаж ажилд орж байлаа.
Хагас жилийн өмнө хамгийн бага шатны ажилтнаас ажлын гараагаа эхэлж байсан бол одоо ээлжийн ахлах болсон.
Үйлчилгээний байгууллагад ажиллахад мэдээж олон янзын харилцагчтай таарна. Хүмүүс жаахан зүйлд бухимдан, уцаарлахад урам хугарч, гонсойхын оронд харин ч инээд хүрээд байдаг юм. Учир нь би өөрийн гэсэн зорилготой, хайртай хүмүүсийнхээ төлөө хөдөлмөрлөж байгаа болохоор хором мөч бүр баяр жаргалтай бас утга учиртай өнгөрдөг.
Юу надад аз жаргал өгдөг, амьдралд юу чухал вэ гэдгийг эрт ойлгосондоо баярладаг. Тиймээс зугаа цэнгэл, архи тамхи зэрэг хорт зуршлаас холуур байж, хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл саруул байх ёстойгоо мэддэг. Залуу хүн эдгээр хорт зуршлаас л хол байвал амьдрал аяндаа болдог гэж боддог. Шөнийн ээлжинд ажиллахаар урмын үгийг өдрийнхөөс илүү их сонсоно. Бид маргааш гэх өдөр байхгүй мэт бие биенээ хүндэлж, хайрлах хэрэгтэй юм шиг ээ. Учир нь өнөөдөр таарсан хүнтэйгээ маргааш уулзахгүй ч бил үү, хэн мэдлээ...
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
28
|
|
0
|
32
|
|
0
|
45
|
|
0
|
41
|
|
0
|
46
|
|
0
|
44
|
Daily poll
|