A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
29
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 92 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 92 | |
|
Би Өмнөговь аймгийн Баяндалай суманд аав ээжтэйгээ мал хариулж өссөн. Аав минь морио хөтлөөд гутлаа сугавчлаад хөл нүцгэн явдаг тууварчин хүн байсан. Явган их алхдаг учраас их шалавхан хүн байв. Намайг гүйлтээр хичээллэхэд аав маань их нөлөөлсөн дөө.
Би 1962 оноос эхлэн хөнгөн атлетикаар дагнаж хичээллэж эхэлсэн юм. Түүнээс хойш тасралтгүй гүйж байна. Би Хөдөө аж ахуйн зоо мал эмнэлгийн техникумыг малын эмч мэргэжлээр төгссөн. Тэгээд Булган аймгийн эрдэм шинжилгээний станцад найман жил ажилласан. "Говь гурван сайхан" нэртэй ноолуурын ямааны авторыг хийж байлаа. Энэ бол мал аж ахуйд миний гаргасан амжилт. Булганд зоотехникч хийж байхдаа эхнэртэйгээ танилцаж гэр бүл болсон юм. Тухайн үед Монголын бүх ард түмний спартикадад оролцон, 400, 800 метрийн гүйлтэд түрүүлж байв.
Хөнгөн атлетик гэх энэ гайхалтай спортын амтанд тэр үеэс л орж 28 насандаа биеийн тамирын дээдийг төгсөөд нутагтаа багшилсан юм. Харин тэтгэвэртээ гараад мал маллаж байгаад 13 жилийн өмнөөс Улаанбаатарт суурьшсан. Түүнээс хойш хөнгөн атлетикаар дамжуулж Монголынхоо ард түмэнд урам зориг өгөхийг хичээж байна даа.
Дээр үеийн хүмүүс хоол идэх тоолондоо тагшаа нэг сайхан долоочихоод амсрыг нь чулуун дээр үрдэг байсан. Тагш нь элэгдсээр байгаад нас өтлөх үед жижгэрчихдэг.
Тэгэхээр хөгшрөхийн хэрээр тэр хэмжээгээр бага хооллоно гэсэн үг.
Монголчууд их ухаантай, дэлхий дээр ихэнх зүйлийн анхдагч нь байсан юм билээ. Хөнгөн атлетик бол бас л Чингис хааны цэргийн бэлтгэл сургуулилтын нэг хэсэг гэж хэлж болно.
Хөнгөн атлетикаар хичээллэж эхэлснээс хойш нэг ч өдөр бэлтгэлээ тасалж байгаагүй
Минийхээр өөрийгөө ялан дийлнэ гэдэг нь зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй зүтгэхийг хэлнэ. Саяхан Австралид зохиогдсон мастеруудын олон улсын тэмцээнд би өөрийнхөө амжилтыг эвдэнэ гэсэн зорилготой оролцож дөрвөн төрөлд тивийн аварга гэсэн амжилтыг тогтоогоод ирсэн. Би амжилтаа бэлтгэл сайн бас зөв хийснийх гэж боддог.
Төрийнхөө далбааг хийсгээд гүйж байх нь үнэхээр бахархмаар.
Би хөнгөн атлетикаар дэлхийн аварга болно гэж төсөөлж ч байгаагүй. 2014 онд анхны олон улсын тэмцээнд оролцохоор Япон улсыг зорьж байлаа. Тухайн үед хөлөн дээрээ гантил алдаад гэмтээчихсэн болохоор амжилт гаргалгүй, хоосон буцаж байв. Гэхдээ би ямар зайнд, яаж гүйвэл амжилт гаргахаа тооцоолоод ирсэн.
Анхны мөнгөн медалийг өнгөрсөн жил Японы Нара хотод 200 метрийн гүйлтийн төрөлд авч байв. Дараачийн таван алтан медаль буюу дэлхийн аваргыг Польшийн Торун хотод зохиогдсон тэмцээнээс хүртэж байв.
Намайг гадагшаа тэмцээн уралдаан явах тоолонд Монголын хөнгөн атлетикийн холбооныхон тэр дундаа н.Төмөрбаатар, н.Рэнцэндорж нар хэрэгцээт мэдээллээр хангаж тусалж дэмждэг. Тэмцээнд оролцох зардлаа тэтгэврээсээ илүүчилнэ, хүүхдүүд маань дэмжинэ, мөн нутгийн зөвлөлийн хандив, шагналын мөнгөө хурааж байгаад босгодог доо.
Миний эрүүл байх жор
Өглөө 6 цагаас босоод Зайсан толгойн өөд гүйлтэндээ гарна, гэртээ ирж цайгаа уугаад жаахан амарна. Тэгээд өдөр нь үндэсний цэцэрлэгт хүрээлэн юм уу, Туулын хөвөөнд бэлтгэлээ хийнэ. Заримдаа орой тийш бүжгэнд их явна. Миний нэг өдөр ийм завгүй өнгөрдөг дөө.
Өөрийн биеэ хэрхэн эрүүл байлгах вэ гэдгээ оюун санаа, сэтгэлдээ үргэлж тээж явах хэрэгтэй. Архи тамхи, өөх тостой хоол хэрэглэхгүй, хоолоо тохируулж идвэл эрүүл амьдрах боломжтой.
Хөнгөн атлетик намайг их хөнгөхөн, хурдан болгосон
Өглөө хөнгөхөн хоол иднэ, өдөр нэг, хоёрдугаар хоол иднэ. Орой голдуу хоёрдугаар хоол эсвэл тараг, сүү уугаад унтчихна. Орой унтахаас өмнө бас хөлсөө гаргаж дасгал хөдөлгөөн хийнэ. Тэгээд л унтахад ёстой сайхан амардаг даа.
Миний биед одоогоор өвдөж зовиурлах зүйл алга. Сар бүр судсаар хийлгэдэг витаминаас өөр эм тариа төдийлөн хэрэглээд байдаггүй.
Миний биологийн нас 56
Биологийн нас тодорхойлдог жин дээр гараад шалгуулахад миний биологийн нас 56 байна лээ. Харин сүүлийн үед кофенд дурлаад, хааяахан кофе уугаад байгаа.
Би өөрийгөө өөдрөг хүн гэхгүй бол өөр хэнийг өөдрөг гэх вэ? Спорт надад ийм төлөвшил олгосон. Би спортоор хичээллээгүй байсан бол хажуулдчхаад, өвчин зовлон тоочоод хэвтэх байсан. Үүнээс гадна Монголчууд минь надад их урам зориг өгдөг. Би монгол оронд төрснөөрөө, халуун дулаан сэтгэлтэй ард түмнээрээ, унасан газар угаасан ус болох говь гурван сайхнаараа бахархдаг.
Миний дараагийн зорилго ирэх тавдугаар сард болох Канадын ахмадын ДАШТ-д орж өөрийнхөө тогтоосон амжилтыг ахиулах.
Дараа дараагийн тэмцээнүүдэд хамт явах сонирхолтой хүмүүс надтай холбогдож байна лээ. Би өөрөө биеийн тамирын багш болохоор тэр хүмүүст яаж бэлтгэл хийхийг зөвлөөд, гүйлтийн болон бие бялдрын дасгалыг заагаад дасгалжуулаад аваад явна. Ганцаараа явах их урамгүй. Гадны улсууд хоорондоо ярьж инээлдэж байхад би хэл мэдэхгүй ганцаараа дүмбийж суух их уйтгартай байдаг юм. Өөрийнхөө хэлээрээ ярьж, хөхрөлдөөд, хүнтэй цуг явбал сайхан байх даа.
Манайх зургаан хүү, дөрвөн охинтой. Хүүхдүүдээ бага байхад дагуулаад уул руу гүйчихдэг байв. Дээр үед өнгө үзэмжтэй хувцас олдох нь тун ховор тул хүүхдүүдийнхээ бэлтгэлийн хувцсыг эхнэртэйгээ хоёулаа оёод өгчихдөг байлаа. Одоо бүгд спортын нэг, хоёрдугаар зэрэгтэй. Ихэнх нь усан спортоор дагнасан, хөнгөн атлетекаар гурван хүүхэд маань хичээллэдэг. Том хүү одоо 56-тай, бага нь 32-той. Тэд ч бас хөнгөн шалмаг, эрүүл бие бялдартай. Спортоор хичээллэснийх тэр юм болов уу. Манай гэрийн хүн ч бас залуудаа аймаг, сумын гүйлтийн тэмцээнд оролцдог байсан.
Сая Австралид болсон тэмцээнд оролцоход их хөгтэй зүйл тохиолдсон. 400 метрт өрсөлдөж байхад тойргийн зөрүүнд миний урд хоёр метрийн зайтай зогсож байсан нэг тамирчин байн байн огло харайх аятай ухасхийгээд л би ч эхэлчихсэн юм болов уу гээд хоёр гурав удаа гараанаасаа түрүүлж гараад гүйчихсэн. Тэгээд бид хоёрыг зогсоогоод дахиж уралдааныг эхлүүлсэн. Зураг дарсан бол их хөгтэй харагдах байсан биз. Австралид амьдардаг залуус Монголоос нэг хурдан өвгөн ирчихсэн гүйж байна гэх сургаар намайг гэртээ урьж дайлж, хот үзүүлээд буудалд маань хүргэж өгч жигтэйхэн сайхан үйлчлэхэд нь их баярласан.
Залууст захихад:
Тэд завгүй гэх шалтгаан их тоочдог. Ядах нь ээ өглөө босдог цагаасаа нэг цаг түрүүлж босоод, гүйж байгаарай. Үзэх зүйлс, авч буй мэдээллээ цагийн хуваарьтай болгох хэрэгтэй. Эрүүл байхын тулд архи тамхи, хүнд хоолноос татгалзан, хэзээ ч цүдийтлээ идэж болохгүй.
Сая би Австралид явж байхад онгоцны үйлчлэгчид нь дан настай хүмүүс байсан. Надад их сайхан санагдаж билээ. Монголд бол дандаа 30-аас доош насны залуу хүүхдүүдийг л ажиллуулдаг. Хүнийг ингэж насаар нь ялгаварлах маш буруу гэж бодож байна.
Нэмж хэлэхэд би өглөө 6 цагт гэрээсээ гараад Зайсан толгой руу гүйдэг. Надтай хамт гүйх хүсэлтэй хүмүүс нэгдэж болно.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
29
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|