• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    89   |  
0
Г.Анунгоо

Манай гэр бүл жил бүрийн цагаан сараар аавын минь төрсөн нутаг болох Говь-Алтай аймгийн Баян-Уул сумд очиж золголт хийдэг уламжлалтай. Өнгөрөгч өвөл золголт хийчихээд буцах замд уул овоо шиг хог хөглөрсөн байхыг хараад сэтгэл эмзэглэсэн юм. Тэгээд ирэх зун ирж, эдгээр хогийг заавал цэвэрлэнэ гэж аавынхаа найзуудад амлаад буцсан.

Амлалтаа биелүүлэхээр өөрийнхөө багадаа тоглож өссөн тоглоомууд дээр найзууд болон аав ээжийнхээ найзуудын хүүхдүүдээс тоглоом, ном нэмж цуглуулаад Баян-Уул сум руу ганцаараа явсан. 

Очсон өдрийнхөө маргааш нь айлуудаар явж, сумын оршин суугчдыг хог түүх аяндаа уриалж маргааш нь хамтдаа хог түүсэн. Хэдийгээр айлууд зусландаа гарч, хүүхдүүд зуны амралтаараа хөдөө явчихсан байсан боловч сумандаа үлдсэн иргэд уриалгыг маань маш эерэгээр хүлээн авсан. Нэг ч хүн би завгүй байна, очиж чадахгүй гэж хойш суугаагүй. Томчууд хүүхдүүд гээд 100 гаруй хүн хог түүх аянд маань нэгдсэн. Хамгийн их тааралдсан хог бол архины шил байлаа. 

Хамгийн муухай санагдсан зүйл нь бүр ундааны саванд бие засаад түүнийгээ ил хаячихдаг юм билээ. Бээлийтэй тулдаа л түүсэн дээ.  

Бид нэг өдрийн дотор найман портер хог түүсэн байсан. Хогоо сумын хогийн цэгт авчирч шатаасан. Манай аавын найз сумандаа хоолны газар ажиллуулдаг. Сайн үйлсийн аяныг маань дэмжиж, хог түүсэн 40-өөд хүүхдийг халуун хоолоор дайлсанд их баярласан.

Энэхүү аяныг санаачлахаас өмнө би  хогоо ялгалгүй хаядаг байв. Харин одоо дэлгүүр гарахдаа байнга даавуун уутаа авч явдаг болсон.Энэ жил би наймдугаар ангид орно. Дараа жил сумын сургуулийн сурагчдыг амрахаас нь өмнө  хичээлээсээ чөлөө аваад очиж илүү олон хүүхдийг аяндаа оролцуулмаар байна. Цаашдаа аянаа жил бүр тогтмол хийдэг болж, зөвхөн нэг сумаар хязгаарлагдахгүй олон сум, аймгийн төвүүдэд аянаа зохион байгуулах хүсэлтэй байгаа.

Баян-Уул сумын сургуульд очиход надад маш сайхан сэтгэгдэл төрсөн. Яагаад гэвэл хотын хүүхдүүд бидний хог хаягдал гэж үздэг ундааны сав, бөглөөгөөр сандал, ширээ, чимэглэл хийчихсэн байсан үнэхээр бүтээлч санагдсан.

Яг үнэндээ би урьд нь аливаа хүмүүнлэгийн аян өрнүүлэх нь зөвхөн гадагшаа сургуульд явахад л хэрэгтэй гэж боддог байлаа. Гэтэл энэ аяныг санаачилж, хүмүүсийг уриалж хамтдаа хог түүснээ хүмүүсийг хогоо ил задгай хаяхгүй, эх дэлхийгээ хайрлахад уриалах нь хамгийн чухал юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Ийм өргөн уудам байгальтай сайхан эх орноо цөөхүүлхнээ байж яагаад хайрлаж хамгаалж болдоггүй юм бэ? 

Аав ээж маань сайн үйлсийн ажил хийх дуртай, сайхан сэтгэлтэй  хүмүүс. Тэд намайг сургуульд хүргэж өгөх болгонд өвлийн хүйтэнд гадаа хог шүүрдэж буй хүмүүсийг хараад сэтгэл нь шимширч, энэ хүмүүст халуун уух юм дөхүүлж өгөх юмсан гэж дандаа ярьдаг. 

Тэр үед бидний ил хаяж байгаа хогийг хүмүүс ингэж хөлсөө дуслуулан цэвэрлэдэг учраас бид  амьдарч буй хотоо, байгаль дэлхийгээ цэвэрхэн байлгах ёстой юм байна гэдгийг ухаарсан. Биднийг цаг үргэлж дэмжиж, их ажлын хажуугаар  үргэлж цаг зав зориулдаг аав ээжээрээ үнэхээр их бахархдаг. 

Гаднаа цэвэр цэмцгэр, өөртөө арчаатай  байж дотроосоо гэрэлтэнэ гэж ээж маань үргэлж хэлдэг. Тиймээс зөвхөн өөрийгөө цэмцгэр байлгахаас гадна амьдарч буй орчноо цэвэрхэн байлгах хэрэгтэй гэж би бодож байна.

Сайхан сэтгэлтэй, муу санаатай хүн гэж байдаггүй. Харин залхуу хүмүүс л гэж  байдаг байх...

 

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ