• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    98   |  
0
 
 

Ө.Пүрэврагчаа

20 настайдаа халаасандаа 350 мянган төгрөгртэй эх орноосоо гараад 2 жил 6 сарын хугацаанд зүүн өмнөд Азийн 14 орноор аялсан залуугийн туршлагыг бид өмнөх нийтлэлээрээ хүргэсэн билээ. Хэн нэгний хувьд аялал гэдэг шинэ ертөнцтэй танилцан алжаалаа тайлж, сэтгэлээ баясгах шалтгаан болдог бол өөр нэгний хувьд өөрийгөө шинээр бүтээх, туршлага хуримтлуулах сэдэл нь байдаг аж. Харин Ө.Пүрэврагчаагийн зорилго бол хоёр дахь ангилалд багтах ч өөрөө аливаа зүйлийг нэг агуулгад хамаатуулахыг хүсдэггүй нэгэн... 

                                     ********

Гурван жилийн өмнө надад яагаад ч юм хэсэг хугацаанд бүхнээс  “зугтаах” хэрэг гарсан юм. Тухайн үед бүх зүйл тодорхойгүй, ганцаараа баймаар, идэвхгүй амьдралтай нэгэн байв. Багадаа авч байсан сэтгэлийн шарх, амьдралд тулгарсан асуудал зэргээс үүдэн сэтгэл гутралд атвснаа аялахдаа мэдэрсэн.

2016 оны нэгдүгээр курсийн зуны амралтаар хоёр сарын хугацаанд Монголоороо үүргэвчтэй аялахаар Улаанбаатараас гарч байлаа. Хөвсгөлөөс аяллаа эхлэн Мөрөнгийн талбайд сууж байхдаа 18 настай Украин охин үүргэвчтэй аялал хийж яваатай таарсан юм. Тэр зун Франц, Болгар, Герман үүргэвчтэй аялал хийж буй залуустай мөн сайн найзууд болсон. Тэр үед би ганцаараа аялж болохыг, хэчнээн ганцаараа ч хаана ч очсон найзуудтай болох юм байна гэдгийг ойлгосон юм.

Өмнө нь аялахыг мөрөөддөг ч санхүүгийн асуудал эсвэл ганцаараа гэх шалтгаанаар зориглодоггүй байв. Найман аймгаар аялачихаад Улаанбаатарт ирэхэд өнөөх “өвдөлт” дахин мэдрэгдэж, нойргүйдэлд автсан. Тэр үед Бээжинд амьдардаг Америк найз маань согтуудаа над руу “хүрээд ир” гэж мэссеж бичихэд нь хийж байсан цагийн ажлаасаа гараад маргааш нь метронд ч сууж мэдэхгүй хүү халаасандаа 350 мянган төгрөгтэй Бээжинг зорьж байлаа.

Share
 
 
 

Гэрийнхэн маань намайг Бээжинд найзтайгаа уулзаад, нэг сар сайн дурын ажил хийчхээд ирнэ гэж бодсон.

“Couchsurfing”-ээр айлуудаар хоноглоно, шинэ найзуудтай болно. Туршлагажаад ирэхээр байранд мөнгө үрдэггүй, хамгийн хямдхан унаа, нислэгийг олж чаддаг юм билээ. Анх Хятадад очоод Тианжин хотруу явж байхад буудлаа өнгөрөөгөөд Шанхай Бээжин  хоёрын дунд хөдөөний нэгэн тосгонд бууж KFC, Macdonalds-д хоног төөрүүлснээрадал явдал эхэлсэн дээ. Англиар ярьдаг хүн олдвол бөөн баяр болно. Нэгэн удаа Шанхайд найзуудтайгаа явж байхад  нэг өвөө жаахан охинтойгоо гуйлга гуйж харагдсан. Тэр үед цаг агаар сэрүүсч байсан тул би өмсөж явсан зузаан цамцаа тайлаад охинд өгөхөд найзуудын маань сэтгэл хөдөлсөн бололтой Гуанжу орох билет авч өгч билээ.  

Миний хувьд кофены талаар багагүй судалж, Монголд кофешопт ажилласан туршлага маань ажил олоход давуу тал болсон. 

Хятадын Шинзэн  хотод 3 сар гаруй англи хэлний ярианы багш, Макаод Старбаксд цагийн ажил хийх зэргээр аяллаа цааш үргэлжлүүлэх мөнгөө олж байлаа. Тайланд очоод найзаараа дамжуулж Бангкокт нэгэн хостелд  байрлангаа бариста сургагч, ресепшн, customer relation буюу зочдын сэтгэл ханамжийг хангахад чиглэсэн ажил, гадуур үнэ судлах зэрэг ажилд нь хоёр сар гаруй хугацаанд тусалсан юм. Үүнээс гадна маш олон сайн дурын ажил хийсэн.

Ийн аялангаа ажилласаар хоёр жил зургаан сарын хугацаанд  зүүн өмнөд Азийн 14 орноор аялсан.

Share
 
 
 
 

Хэлний мэдлэгээс гадна хүнтэй маш нээлттэй харилцаж чаддаг бол хостелд үнэгүй байрлаад ресепшн зөөгч хийгээд аялал, унааны мөнгөө олох боломжтой санагдсан.

Дараагийн нэг чухал чадвар бол “чөлөөтэй сэтгэх”. Өөрийгөө маш нээлттэй илэрхийлж бусадтай чөлөөтэй, хөгжилтэй, сэтгэлээсээ харилцдаг байхад хүмүүс таныг үнэлнэ. Мөн аливааг шүүмжлэхээ больж хүмүүсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. Очсон газар бүрээсээ болохгүй бүтэхгүй зүйлийг нь олж хараад жигшээд байвал хэн ч тантай харилцахыг хүсэхгүй.

Аяллынхаа явцад найз нөхөдтэй болж, нэгэндээ дасаад тэднээсээ салах их хэцүү байдаг.

Би айдсаа даван туулж, өөрийгөө шинээр бүтээх гэж аялалд гарсан. Тиймээс сайхан газар, өндөр барилга үзэн, гоё зочид буудалд тухлах биш хүмүүсийн аж амьдрал, соёлтой танилцан, ямар нэгэн зүйл сурахыг чухалчилдаг учраас очсон газартаа удаан байрыг эрмэлздэг байв.

Нийгмийн тогтсон хэм хэмжээнээс ангид байж “чөлөөлөгдсөн” мэт мэдрэмжийг аяллаас авсан.

Бид тогтсон хэм хэмжээнээс шалтгаалж, бусад хүмүүсийн бодлоос болж нийгмийн харилцаанд орох бүртээ бид өөрийгөө шүүн, бусадтай харьцуулж, амьдралдаа сэтгэл хангалуун бус болдог. Тиймдээ ч аялал надад нийгмээс тулган хүлээлгэж буй зүйлст баригдахгүй, хаана ч өөрийнхөө байх чөлөөлөгдсөн мэт мэдрэмжийг өгч сэтгэл гутралаас минь ангижруулсан. Өөрийгөө хүлээн зөвшөөрч, бүх зүйлдээ хайртай болсон.

Мэдээж аялал надад маш их нөлөөлсөн, угаасаа ч хүн бүхэнд нөлөөлдөг. Харин би юу ч мэдэхгүйгээ ойлгосон.

Share
 
 
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ