A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
27
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 83 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 83 | |
|
Монголын олон мянган залуус амьдралаа сайжруулахаар харийн орныг зорин хөдөлмөрлөж, зарим нь эх орондоо ирж хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн бизнес эрхэлдэг бол үлдсэн хэсэг нь тэндээ суурьшиж Монгол, Ази соёлыг хадгалсан бизнес эрхэлж элэг нэгтнүүдээ дэмжин ажилладаг.
Харин эдгээр залуусын төлөөлөл бас бахархал болсон хос болох Б.Баасансүх, А.Рэгзэдмаа нарын амьдралаа босгосон гэрэл гэгээтэй хийгээд амттай түүхийг энэ удаагийн дугаарт үзэгчдэдээ хуваалцаж байна.
Монгол хүн хөдөлмөрч, тууштай зан чанараараа хаана ч очсон ялгардаг
Намайг Б.Баасансүх, гэргийг маань А.Рэгзэдмаа гэдэг. Бид хоёр 2004 онд Шведэд ирсэн хойноо танилцаж байлаа. Бусдын л жишгээр юм үзэж нүд тайлж, орох орон, хөл дүүжлэх унаатай болоод эх орон руугаа буцна гэсэн зорилготой ирсэн. Би нягтлан бодогч, гэргий маань хуульч мэргэжилтэй.
Шведэд анх ирээд зөөгч, худалдагч, цэвэрлэгч, тасалбар шалгагч, угаагчаас өгсүүлээд ажил голохгүй, олдсоныг нь ухаан жолоогүй хийнэ. Ямар ч амралтгүй, 7 хоногийн 7 өдөр 12-13 цаг ажилладаг байлаа. Өвчин зовлон, уй гашуу, баяр наадам юу ч тохиолдож байсан ажлаас чөлөө чөлөө авч ер үзээгүй.
"Хогоор л хоол хийж сурсан гэж ажилчдадаа ярих дуртай
Хүний нутагт ажил олох маш хэцүү байсан болохоор олон зүйлийг тэвчин өнгөрүүлж байж л амьдралаа босгосон доо. Анхны ажил сэтгэлд хамгийн дотно үлддэг юм билээ.
Энд ирээд Сүшиний ресторанд угаагч хийдэг байлаа. Сүши хийж сурахыг ихэд хүсдэг байв. Харин рестораны эзэн маань сүшиндээ намайг огт гар хүргэхгүй.
Бохироо угаахын хажуугаар хаягдал будаан дотор гараа шургуулаад л сүши базах дадлага хийдэг байсан.
Нэг өдөр эзний маань бие нь муудаад эмнэлэг явахад надад сүши хийх боломж олдсоноос хойш манай гэр бүлийн бизнес болтол өргөжсөн юм. Одоо энэ тухайгаа ажилчдадаа “хогоор л хоол хийж сурсан юм даа” гэж ярих дуртай. Ази хүн болж төрсний давуу талаа ашиглаж, рестораны бизнес эрхлэх хэрэгтэй юм байна хэмээн бодсон.
Бид сүши хийдэг хүн ажилд авдаггүй. Анхнаас нь сургаж авдаг. Одоо 38-уулаа болж, Стокгольм хотод 4 салбар ресторанаа нээсэн. Ажилчид маань бүгд Монгол.
Европ хүмүүсийн онцлог нь хоол хүнсний чанарт ихээхэн ач холбогдол өгдөг. Мөн өглөө, өдөр, оройн хоолоо гадуур иддэг нь бидэнд олзуурхууштай. Иргэд хууль дүрмээ ягштал баримталж, төрөөс бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж өгдөг нь таалагддаг.
Монгол хүн хөдөлмөрч хичээнгүй бас тууштай зан чанараараа хаана ч ажилласан ялгараад л гараад ирдэг юм билээ.
Амьдралаа хөл дээрээ босгох гэж зүтгэж явахад хадам ах маань манай гэр бүлийн амьдралд маш том дэм үзүүлсэн. Бид хоёрыг анхны бизнесээ эхлүүлэх, алаг үрээ өлгийдөж авах, ариун гал голомтоо бадраах зэрэг амьдралын маань бүхий л чухал үеүдэд ах хүний зангарга зааж, тусалж дэмжиж байсанд их баярладаг.
Өөрсдийн босгосон амьдрал, үр хүүхдээсээ урам зориг эрч хүч авдаг
А.Рэгзэдмаа: Шведийн Ханхүү пүрэв гараг бүр манай ресторанаар үйлчлүүлдэг
Шведэд ирснээсээ хойш бараг 10 жилийн дараа, хөдөлмөрлөж хуримтлуулсан мөнгөөрөө анхны сүши ресторанаа худалдан авч, бизнесээ эхлүүлсэн. Дээхэн үед сүшиний тогооч ховор бас өндөр цалин авдаг байсан учраас хоёулаа сүши тогооч хийдэг байлаа. Шаардлага гарвал бүгдийг хийнэ. Харин одоо бичиг, цаасны ажил хийхээс өөр зав огт гардаггүй. Харин манай хүн бүх жор технологио эхнээс нь ажилчиддаа гардан зааж , сургаж авдаг.
Сонирхуулахад Шведийн Ханхүү манай рестораны байнгын үйлчлүүлэгч. Долоо хоногийн пүрэв гараг болгон ирж салмон ролл зооглодог.
Хааны гэр бүл маш энгийн бас их хүнлэг, харах тоолонд хүндэлмээр санагддаг.
Сайн ханьтай болохоор өнөөдрийг хүртэл юунд ч түүртээгүй. Хүүхдүүд маань хичээлийнхээ хажуугаар төгөлдөр хуур, хийл, ятга, балет, ардын бүжиг, таеквонда, усан сэлэлт, Монгол хэл, соробан сампин гэхчлэн олон төрлийн дугуйлангаар хичээллэдэг.
Хүүхдүүдээ сургалтууд руу нь хүргэж өгч, авах, даалгаврыг нь хийлгэх, хоол ундыг нь бэлтгэх, гэр орныхоо жижиг гэлтгүй бүх ажлыг тэгшхэн хуваарилж аваад хоёулаа гялалзуулна. Дашрамд хэлэхэд нөхөр маань хоолыг их амттай хийдэг, хүүхдүүд ч аавынхаа гарын хоолонд нугасгүй.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
27
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|