• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    121   |  
0

2021 он гэхэд Tik Tok идэвхтэй хэрэглэгчид өдөрт л гэхэд 1 сая долларын ашиг олох боломжтой гэсэн тооцоог шинжээчид гарчээ.

Тиймээс та Tik Tok ашигладаг бол  40.4 сая дагагчтай Loren Gray шиг л хаягаа хөгжүүлэх хэрэгтэй.

Loren Tik Tok-ын дагагчдаас илүүтэй бараа бүтээгдэхүүн, брендийн сурталчилгаанаас түлхүү ашгаа олдог байна. Энгийн нэг видео нь л гэхэд бараг 200 мянган ам.доллараар үнэлэгддэг байна. Цаашид түүний орлого одоогийнхоос хэд дахин өсөхийг таашгүй. Учир нь Tik Tok-н Vine-2.0, arch-nemesis зэрэг программууд нь ирэх дөрөвдүгээр сараас эхлэн олон дагагчтай хэрэглэгчдийнхээ нэг видеог л гэхэд 250 мянган ам.доллараар үнэлэх гэнэ.

Tik Tok-оор баяжигсдын жагсаалтад Loren-ы араас Baby Ariel, Zach King нар хоёр, гуравдугаар байрт орсон байна. Гэвч тэд хэр хэмжээний ашиг олдгийг одоогоор тогтоох боломжгүй. Учир нь тэд олсон ашгийнхаа талаар олон нийтэд мэдээлэх нь хориотой байдаг байна.

Өнөө үед томоохон брендүүд Tik Tok ашиглан сурталчилгаа хийн ашгаа өсгөх болжээ. Хэрэв та Tik Tok идэвхтэй ашиглаж сонирхолтой контентууд хийдэг бол эдгээр бренд танаар сурталчилгаагаа хийлгэх нь гарцаагүй.

Мөн та дагагчдынхаа хүсэл сонирхлыг тодорхойлон тэдэнд хэлбэл их хэмжээний ашиг олох боломжтой. 

Tik Tok ашиглан их хэмжээний орлого олдог хэрэглэгчид Vine, Instagram эсвэл Youtube гэх мэт бусад платформууд дээр хэдийнээ өөрсдийн гэсэн дагагчтай болж давхар мөнгө олж эхэлсэн байдаг.

Loren Gray анх musical.ly платформ дээр од болж байжээ.

David Dobrik гэх Tik Tok хэрэглэгч анх Vine дээр бичлэг хийж эхэлсэн бөгөөд Youtube хуудсан дээр карьерээ үргэлжлүүлж олон дагагчтай болсноор Chipotle компанитай гэрээ байгуулж амжилттай орлого олж эхэлсэн юм. Үүний дараагаар Tik Tok ашиглаж эхэлснээр сошиал платформоос олох ашиг нь улам бүр нэмэгджээ.

Zach King мөн Vine дээр богино хэмжээний бичлэг хийдэг байсан бөгөөд Anna O'Leary, Glitterandlazers нар аль хэдийн Instagram дээр өөрийн байр сууриа олсон төдийгүй Tik Tok хэрэглэгч болсноор дагагчид нь өсөхийн хирээр олох ашиг нь ч нэмэгдсэн байна.

TIK TOK-дээр олон дагагчтай хэрэглэгчдийн зөвлөгөө

O'Leary Refinery29-т өгсөн ярилцлага дээрээ “Би өмнө нь Instagram, Youtube дээр амжилттай байсан ч Tik Tok шиг ингэж их амжилтад хүрч чадаагүй” гэсэн байна.

O'Leary одоогоор Tik Tok дээр 4.3 сая дагагчтай бөгөөд түүний дагагчид нь бусад платформууд дээрх хаягийг нь бодвол илүү олон улсын хэмжээнийх.

Tik tok бол нийгмийн сүлжээнүүд  хамгийн их хандалттай байгааг та мэдэх байх. Ихэнх Tik Tok хэрэглэгчид хандалтаа өсгөхийн тулд хийж болох бүгдийг л хийдэг. Дуулж, бүжиглэх, жүжиглэхээс эхлээд...

Тиймдээ ч бренд сурталчлах, шинэ чалленж эхлүүлэх гэх зэрэгт бусдаас содон, шинэлэг контентийн санаа эрэлхийлэхийг хэрэглэгчдээс шаардаж байдаг.

Z үеийнхий зөвлөгч болох нь

Tik Tok дээр хийгдэж буй контентуудын дийлэнх нь залуу үеийнхэнд чиглэсэн байдаг.

Тиймдээ ч олон олон брендүүд нүүр царайгаараа залуу Tik Tok хэрэглэгчдийг сонгон хамтарч ажилладаг. 1996 оноос хойш төрсөн залуу үеийнхэн Tik Tok хэрэглэгч төдийгүй сонирхолтой контентууд хийдэг бол олон олон брендүүдийн хараанд өртөх нь гарцаагүй хэрэг.

Cosette Rinab гэх 20 настай Tik Tok хэрэглэгч  энэ платформд алдартай бөгөөд Tik Tok дээр хандалт ихтэй Blossom, So yummy гэх 2 хаягийг зэрэг хөтлөн авч явдаг байна.

Мөн 18 настай Noen Eubanks нь цахим орчин дахь хамгийн сэтгэл булаам залуугаар нэрлэгдээд буй. Тэрээр 10 сая дагагчтай бөгөөд Лос Анжелес руу нүүж Kyra Tv-н нүүр царай болсон нь Tik Tok-ын ашиг тус гэж хэлж болно.

Evan Horowitz бол Tik Tok дээрх бренд сурталчилгааны агентлаг болох Movers+Shakers агентлагийн гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч юм. Тэрээр маш олон брендүүдтэй хамтран ажилладаг төдийгүй “Бидэнтэй хамтран ажиллах нь бүтээгдэхүүнээ сурталчилж, ашгаа өсгөх сайхан боломж гэж хэлсэн байна”. Тус агентлаг нь эдгээр хамтран ажилладаг брендүүдийг Tik Tok дахь олон дагагчтай хэрэглэгчидтэй холбож өгөх гол гүүр нь болдог байна.

TIK TOK ашиглан орлоготой болмоор байна гэж үү?

  • Юун түрүүнд өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлэх хэрэгтэй.
  • Үүний дараа сонирхолтой, бусдаас содон, шинэлэг контент үйлдвэрлэхийн тулд хайрцгаас давж сэтгэх хэрэгтэй. Үүний тулд хошин шогийн мэдрэмжтэй байх хэрэгтэй төдийгүй олон дагагчтай болохын тулд өөрт байгаа бүхий л авьяасаа дайчлан шаардлагатай.

Хэрэв ингэж чадвал таны нэр хүнд өсөөд зогсохгүй олон олон брендүүдтэй хамтарч ажиллах үүд хаалга нээгдэн, магадгүй та ирээдүйн саятан Tik Tok хэрэглэгч болохыг хэн ч үгүйсгэхгүй.

Эх сурвалж: Refinery29

Н.Маралгоо

TAGS
#Business