• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Г.Одгарав   |    89   |  
0

Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Баярмааг “Өглөөний Өөдрөг 5 асуулт” буландаа урилаа.

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

-Би өглөө ихэвчлэн 06.30-07.00 цагт босдог. Гэрийнхэндээ өглөөний цайг нь бэлтгэж өгөөд, шинэ мэдээ мэдээлэл авах юм уу, эсвэл ном уншдаг. Бас гэрийнхэнтэйгээ тухайн өдөр хийх зүйлсийнхээ талаар ч ярилцаж амждаг.

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

-Миний нэг зарчим бий. Аливаа зүйлийн сайн талыг хардаг нүд хамгийн сайхан нүд. Бусдад харамгүй сунгаж буй тэр гар хамгийн дулаан гар гэж боддог. Тэгэхээр би өглөөг их өөдрөгөөр эхлүүлж, тухайн өдрийг сайхан бодлоор дүүргэхийг хичээдэг. Өглөө болгоны нарыг харах хувь тохиож байгаад их баярладаг. Ийм бодлоор сэтгэлээ цэнэглэхээр өөрийн эрхгүй эрч хүчээр дүүрдэг юм.

 

3. Өнөөдөр та ямар чухал ажлыг амжуулахаар төлөвлөж байна. Сүүлийн үеийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?

-Нэг чухал уулзалттай. Үр дүнг нь эерэгээр харж байна. Мөн гадны зөвлөхүүдээс сургалт авна. Бидний сүүлийн үед төвлөрч буй ажил дээр ихээхэн дэмтэй сургалт юм. Энэ ажлуудын ард гарчихвал өнөөдрийн гол даваагаа давах нь тэр. Харилцагч төвтэй манай банкны хувьд харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээл дээр цогцоор нь нэвтрүүлэх бодлого баримталж байна. Уг ажлын хүрээнд хамгийн сүүлд ажилласан бүтээгдэхүүн маань “Маамуу” нэртэй хүүхдийн хадгаламжийн карт юм. Энэхүү карт нь нас насныхны онцлогт уялдаад гурван төрөлтэй. 

Эцэг эхчүүд болон хүүхдүүд уг картаар худалдан авалт хийх тоолонд хуримтлагдсан оноо нь хадгаламжийн дансанд нэмэгдэж ордог үйлчилгээг бид нэвтрүүлсэн. Бас бид цахим банкны үйлчилгээгээ энэ онд сайжруулан шинэчилэн харилцагчиддаа хүргэсэн бол яг одоо дараагийн хувилбар дээр төвлөрөн ажиллаж байна. Мөн PayWave буюу зайнаас картаа пос машин дээр уншуулан үйлчилгээг өргөтгөн АТМ машинаас бэлэн мөнгө авах болон хийхдээ картаа зайнаас уншуулдаг болсон. 

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны "Аз жаргалын тарни" юу вэ?

-Өглөө болгоны нарыг эрүүл, өөдрөгөөр харах нь хамгийн их аз жаргал юм. Миний уриа бол аливааг сайхнаар харах. Эерэг бодол агуулж явбал ажил үйлс аяндаа бүтдэг.

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

-Би залуусыг гоё сониуч байгаасай гэж хүсдэг. Мөн олон талаас нь өөрийгөө сорьж хөгжүүлээсэй гэж боддог. Техник технологи, нийгэм хамгийн хурдтай хөгжиж байгаа өнөө үед үр бүтээлтэй, амжилттай байх гол үндэс бол сониуч байх явдал юм. Тэгэхээр аливаа зүйлийг сонирхдог, тэмүүлэлтэй байгаарай гэж хэлье. Мөн хүнээрээ байх, зөв хандлагыг бий болгоорой гэж хэлмээр байна.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ