• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Г.Одгарав   |    114   |  
0

“Жем Интернэшнл” ХХК-ийн Маркетинг эрхэлсэн захирал Г.Оюунболдыг  “Өглөөний Өөдрөг 5 асуулт” буландаа урилаа.

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юуг амжуулдаг вэ?

Би өглөө 07.00 цагт босч, гэр бүлээрээ цайгаа уугаад, хоёр хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэчихээд, ажилдаа явдаг даа.

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Ер нь их эрч хүчтэйгээр эхлүүлдэг. Өнөөдрийн төлөвлөсөн бүр ажлаа умалзуулаад дуусгаад өгнө дөө л гэж боддог. Өглөөг ямар сэтгэлзүйтэйгээр угтана, өдрийн өнгө тийм л байдаг юм шиг санагддаг.  

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Манай“Жем Интернэшнл” ХХК  “Gem OkтовеrFest” хэмээх шар айрагны баяраа маргааш хийхээр төлөвлөж байна. Тэгэхээр өнөөдөр баярынхаа бэлтгэл ажлыг нугална. Энэ бүхнээ амжуулчихвал бүх зүйл “ок” болно.

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

Миний хувьд бүх зүйлийн эцсийг нь үзэж байж санаа амардаг. Ер нь хүн өөртөө л итгэвэл ямар ч ажлын ард гарч чадна. Тэгэхээр миний уриа бол “Би чадна”...

 

5. Залуучуудад хэлэх хамгийн гоё зөвлөгөөг хэлээч?

Амжилтын гол дайсан бол шантрах, аливаа зүйлийн эцсийг нь үзэлгүй орхих явдал. Тиймээс залуучууддаа хэзээ ч бүү шантраарай гэж хэлмээр байна. Шантралгүйгээр “Би чаднаа” гээд зүтгээрэй.  

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ