• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Г.Одгарав   |    99   |  
0

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн захирал Б.Тамирыг “Өглөөний Өөдрөг 5 асуулт” буландаа урилаа.

 
 

1.   Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө 06.00 цагт босдог. Өглөө босоод өөртөө нэг цагийг заавал гаргахыг хичээдэг. Мэргэжлийн холбогдолтой ном уншиж амждаг. Өмнө нь өөртөө цаг зарцуулах амаргүй байв. Харин өглөө эрт боломж байгааг харсан. Тэгээд 06.00 цагт босч хэвшсэн.

 

2.   Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Дандаа ажлаа л боддог юм байна. Тухайн өдөр хийх уулзалт, ажлуудаа төлөвлөнө. Ар гэр, хүүхдүүдийнхээ талаар бодно. Хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд ажил мундахгүй.

 

3.   Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Манай сургууль дээр Герман хөрөнгө оруулагчид ирнэ. Хурлаа хийж, хөрөнгө оруулагчдадаа өмнөх жилийн ажлаа тайлагнаж, төлөвлөгөөгөө танилцуулна. Сурагчид маань ирэх арваннэгдүгээр сард EIMUN (Elite International Model United Nations) буюу НҮБ-ын загвар чуулганыг зохион байгуулах гэж байгаа. Цар хүрээгээрээ Монголд болж байгаагүй MUN гэж хэлж болно. Уг чуулганыг манай сургууль өмнө нь гурван ч удаа зохион байгуулж байсан. Энэ жилийн хувьд манай хүүхдүүд дөрвөн хэл дээр зохион байгуулья гэсэн шинэлэг санаачилга гаргасан. Хурал монгол, англи, орос, хятад хэл дээр явагдана. ОХУ, Казахстан улсаас төлөөлөл ирж оролцох учраас олон улсын хэмжээнд зохион байгуулахаар ханцуй шамлан ажиллаж байна.   

 

4.   Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

Өглөө бол эхлэл. Бас шинэ боломж гэж боддог. Тиймээс өөрт олдсон энэ боломжоо үр бүтээлтэй, аз жаргалтай өнгөрүүлэхийг хичээдэг. Би сургуулийнхаа хүүхдүүдээс маш их зүйлийг сурдаг. Хүүхдүүд маань “Elite MUN”загвар чуулганыг зохион байгуулж байх үедээ гурван зарчмыг тохиролцож санал солилцсон нь надад их таалагдсан. Өөрөөр хэлбэл нэг дэх нь итгэл, хүндлэл, хоёр дахь нь хариуцлага,  гурав дахь нь шударга байх зарчим юм. Үүнийг л өдрөө өөдрөгөөр эхлүүлэх тарни гэж бодож байна.

 

5.   Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Залуучууд маань уйтгартай, зорилгогүй битгий амьдраасай. Тэмүүлэлтэй, мөрөөдөлтэй бас үнэт зүйлтэй байгаасай гэж хүсэж байна. Зорилгодоо хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй. Цаг заваа зохицуулаад хөдөлмөрлөөсэй. Хийж бүтээх насан дээрээ яваа учраас уйтгарлах завгүй байх ёстой. Нөгөө талаас бид өнөөдрийн ашиг сонирхлыг хараад урт хугацааны үнэт зүйлээ гээдэг. Ийм сонголтыг бүү хийгээсэй гэж хүсье.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ