A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Г.Одгарав | 97 | |||||
|
Сэтгүүлч: Г.Одгарав | 97 | |
|
"Q Education Group"-ийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Ц.Алтансорыг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа.
Би өглөө гэхээсээ илүү орой төлөвлөдөг юм билээ. Ажлаа тарахаас өмнө 30 минутын өмнө маргаашийнхаа бүх төлөвлөгөөг гаргадаг. Өөрөөр хэлбэл хамгийн чухал ажлын жагсаалтаа “RingCentral” апп дээрээ тэмдэглэдэг. Орой нь төлөвлөчихдөг болохоор өглөө их зорилготой сэрдэг. Маргааш яах билээ хэмээн толгой гашилгах зүйлгүй сэтгэл амар орондоо ордог. Нөгөө талаас би өглөөг маш хөнгөн эхлүүлэхийг хичээдэг. 07.00-07.30 цагт ихэвчлэн сэрдэг. Айхтар эрт сэрэхийг боддоггүй. Мөн цагийн зөрүүтэй олон улсын байгууллагуудтай харилцдаг болохоор өглөөдөө мэйлээ шалгадаг. Шийдвэр гаргах ажил руу тэр бүр ордоггүй. Ихэнхдээ мэдээлэл цуглуулах болон уулзалтуудаа хийдэг. Харин өдөр, оройдоо мэйлд хариу өгч, шийдвэр гаргадаг даа.
Өглөө бол боломж. Энэ боломжийг атгахын тулд би сайн амарсан байх ёстой. Тиймээс Саяхнаас “Headspace” апп-аар өглөөдөө бясалгал хийж эхэлж байгаа. Сэтгэл санаагаар аа амарч чадахгүй, олон ажилд анхаарал хандуулдаг над хүмүүст их хэрэгтэй санагдсан. Өглөөдөө гоо сайхны ширээнийхээ урд 10 минутыг л зарцуулна. Их үр дүнтэй юм билээ. Би зорилготой сэрж, сэтгэл хангалуун орондоо орохыг хичээдэг. Орой нь бүхнээ төлөвлөчихвөл сэтгэл амар нойрсдог. Нойроо сайн авах нь эрүүл мэнд болон сэтгэл зүйд тустай учир хэт эрт сэрэхийг боддоггүй. Ер нь шөнөдөө 8-9 цаг унтаж бүрэн амарч, өдөржин эрч хүчтэй өнгөрөөдөг. Бага унтахыг зөв гэж боддоггүй. Амралтын өдөр бол нойроо хамгийн сайн авна.
Манай төвийн хувьд хүүхдийн боловсрол, цогц хөгжил рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Бидний хамгийн их анхаарал хандуулж байгаа зүйл бол дэлхийн 40 гаруй оронд 156 салбартай хүүхдийн шинжлэх ухаан, инженерчлэл, технологийн сэтгэлгээг хөгжүүлэх “Галзуу шинжлэх ухаанч” олон улсын хөтөлбөр. Бид саяхан Монголд оруулан ирж нээлтээ хийсэн. Тэрхүү хөтөлбөрөө хүүхдүүддээ хэрхэн, ямар сувгаар хүргэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрт дан ганц сургалт биш, хүүхдийн тэмдэглэлт өдөр, баяруудад зориулсан шоу үзүүлбэр зэрэг багтдаг. Нээлтийн дараа бидэнд цөөнгүй сургуулиуд хамтрах санал тавьсан. Тэгэхээр өнөөдөр энэ мэт хамтын ажиллагаатай холбоотой ажлууддаа анхаарал хандуулан ажиллана даа.
Хүний бодол, мэдрэмж, үйл хөдлөл хоорондоо нягт холбоотой. Бодол сайхан бол түүнийгээ дагаад мэдрэмж, үйлдэл эерэг болдог. Тиймээс үргэлж сайхан бодол агуулах нь чухал гэж боддог. Миний хувьд өглөө бясалгалаа хийчихээд, толь руу инээмсэглэн хараад “Чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна, өнөөдрийг амжилтаар дүүрэн өнгөрөөж чаднаа” хэмээн өөртөө урам зориг өгдөг. Ажилдаа гарахдаа өөртөө итгэлтэйгээр гардаг. Энэ дадал нь надад их нөлөөлж, эрч хүчээр цэнэглэдэг.
Хүн болгонд өөрийн гэсэн хүсэл эрмэлзэл байх ёстой. Би хэн бэ, би хэн болохыг хүсэж байна гэх зорилгыг бий болгох хэрэгтэй юм шиг санагддаг. Нэг зорилгыг даваад гарахад дараагийн зорилго хүлээж байдаг. Эд материаллаг хэрэгцээнээс илүү өмнөх даваагаа давж, хүсэл тэмүүлэлтэй, үргэлж өөдөө ахихыг эрмэлзэх нь чухал. Аливаагаас эмээлгүй жижигхэн зүйлд зорилго тавиад ард нь гарвал маш их урам зоригийг авна. Тэгэхгүй бол жижигхэн даваа саадыг давж чадахгүй шантарна. “Би чадахгүй юм байна” гэж хойш суух тоолонд эргээд хуучин байрандаа очно. Харин тэрхүү саадыг давбал зорилгодоо алхам алхмаар хүрнэ. Хамгийн гол нь өөрийгөө олох, хүсэл мөрөөдлөө тодорхойлох нь чухал. Энэ бүхнийг хангасан тохиолдолд ямар ч бэрхшээл саадыг туулж чадна. Тэгэхээр зорилготой байгаарай гэж хэлье.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|