• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    79   |  
0

“World Plus International” ХХК-ийн Ерөнхий захирал, үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаярыг “Өглөөний Өөдрөг 5 асуулт” буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө 06.45 цагт босоод жимдээ явдаг. Тэндээс би эрч хүчээ авдаг. Барууны томоохон компаниуд удирдлагынхаа түвшний хүмүүсийг жимд үнэгүй явуулдаг. Учир нь өглөөний 09.00 цагт хүний зүрхний хэмнэл өндөр биш тул муу ажилладаг.

Тиймээс жимд явахыг илүүд үздэг. Өглөөний гүйлт, дасгал хийхээр зүрхний хэмнэл өсдөг учраас ажиллахад яг бэлэн болно гэсэн үг. Энэ бүхний дараа ажил руу явах замдаа "Tomn Toms"-оос кофе шүүрэх ч янзтай шүү.

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Өглөөг дандаа хамгийн гоё бодлоор эхлүүлдэг. Би ер нь өглөө ч гэлтгүй дандаа гэгээлэг зүйл бодож явдаг л даа. Хүмүүст инээмсэглэл ч юм уу ямар нэгэн зүйлийг харамгүй бэлэглэх дуртай. Энэ нь шинэ он гарахтай зэрэгцэн төрсөнтэй минь холбоотой ч юм бил үү. Ингээд бодохоор би хүнээс авдаг биш өгч байж аз жаргалыг мэдэрдэг юм шиг ээ.  

Би ихэвчлэн гэрээсээ гараад дөнгөж мандаж буй нар, гудамжинд хэвтээ коланы лааз хүртэл над руу инээмсэглээд байгаа юм шиг гоё санагддаг. Бас амандаа гоё дуу аялна. Машин дотроо дуучин "Namone"-ийн "1 2 3" гэдэг дууг сонсдог. Тэр дуугаар л өглөөг эхлүүлдэг дээ.  

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Миний хувьд ойрдоо амжуулах ажил ихтэй учраас үе үехэн гадагшаа явж байгаа. Монголд ирээд хоёр хонож байна. Энэ хугацаанд аль болох олон уулзалт хийж, ажлынхаа залуучуудад урам зориг өгөх ярилцлагууд төлөвлөсөн. Өнөөдөр Америкийн элчин сайдын яам дээр өдрийн 15.00 цагаас уулзалттай. Америкаас технологийн "акул" ирсэнтэй холбогдуулан Монголын 2-3 технологийн компанийн төлөөлөлтэй уулзах уулзалтанд намайг урьсан. Үдээс хойшхи цагаа элчингийн уулзалтанд зарцуулах байх.  

Ажлын сүүлийн үеийн сонин сайхнаас гэвэл манайх World Plus (W+) гэх аппликейшныг хөгжүүлсэн. Дэлхий тэр чигтээ дижитал шилжилт рүү явж байна. Энэ урсгал руу хамгийн хурдан мөртлөө хамгийн сайн шилжиж байгаа нь медиа салбар. Энэ дотроо хэвлэлийн дөрөв дэх зах зээл болох сэтгүүл өнөөдрийг хүртэл хангалттай хөгжөөгүй. Америк Энэтхэгийн хамтарсан Magzter, Zinio, Issuu гэх гурван компани дижитал сэтгүүлийн хувилбар гаргасан ч  зөвхөн PDF хэлбэрийнх. Гар утасны дэлгэц жижигхэн учраас энэ хэлбэрээр уншихад их төвөгтэй.  

Бид World Plus (W+) цахим сэтгүүлээ Full interactive буюу Audio, Video, 3D болон эффект ордог хэлбэрээр  хийсэн. Манайхтай ижил түвшинд хийсэн аппликейшн бол Apple компанийн News+ гэдэг апп. 

Цахим сэтгүүлийнхээ нээлтээ хэдхэн хоногийн өмнө Токио хотод хийсэн. Энэ өдрөөс эхлэн манай апп-ыг  дэлхий даяар хэрэглэж эхэллээ. Одоогийн байдлаар дэлхийн 78 томоохон сэтгүүл манайхтай гэрээ хийгээд байна.  

Англи, Япон, Хятад, Монгол, Малайз, Индонез гэсэн зургаан зах зээл, зургаан хэл дээр нэгэн зэрэг контентоо хүргэж эхэлсэн. Тухайлбал дэлхийн алдартай Cosmopolitan, Marie Claire, Hubworld,  Icon, Men’s Health, GQ, Esquire гээд BBC Earth, Top Gear бүх сэтгүүлийг нэгтгэсэн. Урьд нь монгол залуучууд маань сонирхсон сэдвээрээ дэлхийн сэтгүүлийг олж унших хэцүү байсан бол "World Plus" (W+) аппликейшныг гар утсандаа татаж авснаар хүссэн үедээ дуртай газраасаа унших боломжтой болсон.      

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

Би ямар нэгэн шашин шүтдэггүй. Магадгүй хүмүүсийг баярлуулах нь миний "шашин" байх. Зарим хүн лам болон хангайдаа сүү өргөөд сүсэглэдэг бол миний хувьд хэн нэгэнд хүргэсэн жижигхэн ч болов тус намайг цэнэглэдэг. 

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Өнөөдрийн нийгэмд бид бүх зүйлийг сөргөөр харж байна. Сайн ч муу ч аль алийг нь шүүмжилнэ. Гэтэл ямар ч зүйлд сайн тал бий. Залуучуудад өгөх миний зөвлөгөө бол бүх зүйлийг эерэгээр хараарай гэж хэлье. Нөгөө талаас монголчууд бид өнөөдөр хөгжлийнхөө шатанд явж байгаа учраас бусад орноос илүү хөдөлмөрлөх шаардлагатай.

Бага байхад математикийн хичээл дээр ордог байсан даа. А хотоос Б хот хүртэл эхний галт тэрэг 60 км/цаг-ийн хурдтай 3 цагийн өмнө хөдөлжээ. Та араас нь 3 цагийн дараа хөдөлсөн бол хэдэн цагийн дараа гүйцэх вэ гэдэг шиг бусад өндөр хөгжилтэй орнууд бид нараас 40, 50, 200 жилийн өмнө түрүүлж алхсан байна. Тэгэхээр бид тэднийг гүйцэхийн тулд бага цагаар ажиллаж болохгүй. Залуучууд бид илүү их хөдөлмөрлөх шаардлагатай.    

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ