• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    79   |  
0

"InnovStyle"-ийг үүсгэн байгуулагч, хувийн стилист, "Pedro", "Charles & Keith" брэндийн элч О.Энэрэлийг “Өглөөний Өөдрөг 5 асуулт” буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө 07.30 цагт босдог. Хөнгөхөн өглөөний цайгаа бэлдээд охиноо цэцэрлэгт нь хүргэж өгнө. Олон улсын франчайз бизнес эрхэлдэг учраас 24 цагийн турш ажиллах ёстой. Тиймээс өглөө жимдээ явахдаа мэйлээ шалгаж амждаг. 09.30-10.00 цагийн хооронд ажлынхаа өглөөний хурлаа эхлүүлдэг. Илүү уян хатан байдлаар ажлаа амжуулдаг гэж хэлж болно.   

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Өмнөх өдөр тохиолдсон явдлуудаа бодож сэрдэг юм байна. Өглөөг мэдээж өөдрөг бодлоор эхлүүлдэг. Ээж ааваасаа эрүүл саруул,  элэг бүтэн өссөнийх эерэг зүйлийг бодож, сайн сайхныг бүтээхийг хүсдэг. Итгэл сэтгэлээр дүүрэн өглөөг эхлүүлдэг дээ.

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Манайх "InnovStyle" компани франчайзинг бизнес эрхэлдэг юм. Загварын INNOV Style сэтгүүлийн маань намрын дугаар нийтлэгдлээ. Олон улсын загварын трендүүдийг Монголынхоо нийгэмд таниулж, залуучуудад дэлхийн загварын чиг хандлагын талаарх шинэ содон мэдээ мэдээллүүдийг хүргэж, урлагийн нарийн мэдрэмж төрүүлэх, шинэлэг амьдралын хэв маягийг бүрдүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор сэтгүүлээ улирал тутамд гаргаж байна. 

Манай компани Бүтээлч менежментийн институт гэх шинэ төслөө эхлүүлээд байна. Хувь хүн болон байгууллагуудад зориулсан олон улсын жишигт суурилсан практик ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний стандарт, соёл, бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон хувь хүний стиль имижийг бүрдүүлэх чиглэлүүд гээд худалдааны салбарт байж болохуйц олон төрлийн зөвлөх үйлчилгээнүүдийг хүргэхээр зорилт тавьж ажиллаж байна. Ерөнхийдөө консалтинг, зөвлөх үйлчилгээ гэж ойлгож болно. 

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

Би их өөдрөг хүн. Цаг ямагт эргэн тойрондоо баяр баясгалан, сайн сайхан зүйлийг түгээж явахыг хичээдэг. Дотоод хүн маань энерги сайтай, их өөдрөг. Ямар байх нь тухайн хүнээс шалтгаална. Миний аз жаргалын тарни гэхээс илүүтэй Энэрэл гэдэг хүнээс аз жаргалын тарни бусад хүнд яаж хүрэх нь чухал юм болов уу. Өөртөө итгэх итгэл зөв байх ёстой. Тэгэхээр тухайн хүний өөртөө хандах байдал, хийж бүтээж байгаа зүйл, мөн бусаддаа нөлөөлж байгаа нөлөөлөл нь аз жаргалын тарни болдог гэж бодож байна. 

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Итгэл, сэтгэл, зүтгэл. Энэ гурав миний баримталдаг зарчим. Аливаа зүйлийг хийхдээ итгэл, сэтгэлээр дүүрэн бас тууштай зүтгэлтэй байх ёстой. Залуучууд маань хамгийн түрүүнд зорилгоо тодорхойлох ёстой. Тэгээд зорилгынхоо төлөө зүтгэх ёстой.    

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ