• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    87   |  
0

“Хамба фильм” студийн найруулагч Б.Ганболдыг “Өглөөний Өөдрөг 5 асуулт” буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Би эртэч хүн. Өглөө 07.00 цагт сэрдэг. Ажилдаа гарахаас өмнө цай ундаа уучихаад хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгдөг.  

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Өглөө сэрнэ гэдэг хамгийн гоё мэдрэмж. Нойрноос сэрэхээр бүхнийг шинээр эхлүүлж байгаа мэт сэтгэгдэл төрдөг.

Төлөвлөсөн ажлуудаа амжуулна, мөн урьд өдөр нь хийж амжаагүй ажлуудаа дуусгана гэсэн бодлоор шинэ өглөөг эхлүүлдэг гэж хэлж болно.

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Маргааш “Хамба” фильм, “Событ” продакшн, “Рояль мюзик”, “Номадиа” пикчерсийн хамтын уран бүтээл “МАМ” киноныхоо нээлтээ хийх гэж байна.  

Өнөөдрийн хувьд киноны нээлтэд ирэх зочдын урилга тараах, телевизүүдийн реклам сурталчилгаа, нээлтийн бэлтгэл ажил зэрэг 12 ажил төлөвлөсөн. Бүх ажлаа амжуулна гэж бодож байна.  

Киноны нэрний талаар ярихад монгол хэлний хуучин толинд байдаг “Мам” гэх үгийг олж авч ийн нэрийдсэн учиртай. “Үхэх төрөх хоёр үйлийн эрхээр бүтдэг” гэх Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мундаг үг бий. Туйлын зорилго маань киногоо энэхүү үгэнд багтааж хийхийг хичээсэн.

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

Өнөөдөр бүхнийг чадна, хийнэ, бүтээнэ гэдэг бол миний өглөөний тарни. 

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Миний бодлоор хүн амьдралдаа маш их анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй болов уу. Бүх зүйл анхаарлаас үүдэлтэй. Ингэснээрээ ямар ч үйл хийсэн няхуур хийнэ. Энэ бол миний өөрийн үзэл, ертөнц. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ