• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    82   |  
0

“Гүрэн академи” ХХК, “World Class Mongolia” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Б.Даваасүрэнг “Өглөөний Өөдрөг 5 асуулт” буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө ихэвчлэн 07.00 цагт босдог. Гэрийнхэндээ эрүүл мэндийн ундаа бэлдэнгээ подкаст сонсдог. Харин сүүлийн үед "MasterClass"-ын хичээлийг үзэж байна. Өглөөд шинэ соргог зүйл сонсох ч сайхан шүү. 

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Английн институттэй хамтраад менежерүүдэд зориулсан Боловсролын шинэ бүтээгдэхүүн гаргах мөн ахлах ангийн хүүхдэд зориулсан боловсролын цоо шинэ бүтээгдэхүүнийг Стэнфордын багштайгаа хамтран гаргах гээд сүүлийн үед ажилдаа фокус өгөх шаардлага илүү байгаа. Ажлаа долоо хоногоор төлөвлөчихдөг болохоор тухайн өдрийн ажлаа сайхан амжуулчих юмсан л гэсэн бодлоор өдрөө эхлүүлдэг дээ.

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Манай академи энэ оноос Стэнфордын сургуультай хамтран ажиллаж эхэлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд урилгаар эхний багш маань хүрэлцэн ирээд байна. Өнөөдрийн гол ажил Стэнфордын багшийн сургалтанд сурахаар хүсэлтээ илгээсэн хүүхдүүдийн эссэг уншиж, хүүхдүүдээ сонгон шалгаруулна. Мөн менежерүүдэд зориулсан шинэ хөтөлбөр маань бизнесийн англи хэлний хичээлийг маш сонирхолтой хэлбэрээр хийж байгаа бөгөөд ажлын явцаа хянаж, орчуулга болон харагдах байдал дээр нь саналаа өгнө дөө.

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

Аз жаргалын тарниа энэ зун Стэнфордын сургуулийн Манлайллын хөтөлбөрт хамрагдаж байхдаа шинэчилсэн. Бид үргэлж хүмүүст ингэж хэлж болохгүй, тэгэж хандаж болохгүй гэх зэрэг шаардлага тавьдаг атлаа өөрсдөдөө хэрхэн хандах ёстойгоо тэр бүр бодолцож үздэггүй юм байна. Өглөө бүр өөртөө зориулж дуу дуулж, өөртөө амжилт хүсээд гарч сурвал гайхалтай үр дүнтэй юм билээ. Энэ аргыг би сүүлийн үед ашиглаж байгаа. Бүүр сонсдог дуугаа ч бас хуваалцая. John Legend-ийн "All Of Me" дууг өөртөө зориулж дуулдаг. Өөрийгөө хайрлаж сурсан хүн л бусдыг хайрлаж чадна. Бид биеэ хайрлаж, эрүүл саруул байх чинь хүртэл гэр бүлийнхээ өмнө хариуцлагатай байна гэсэн үг биз дээ.

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Залуучууддаа хандаж хэлэхэд "Цагаа хэрэггүй зүйл битгий үрээрэй" гэж онцгойлон хэлмээр байна. Тухайлбал оюутан цаг бол бүрэн суралцаж байх цаг. Тиймээс хэрэггүй зүйлд анхаарлаа хандуулалгүй олдсон цагаа англи хэл, ажил дээр гараад хэрэг болох Soft Skill-ийг сурахад зарцуулаарай. Мөн хот, хөдөө, их дэлгүүр, хар зах хаана ямар ажил хийж байгаагаас үл шалтгаалан хийж байгаа ажлаа чин сэтгэлээсээ хийсэн хүнд амжилт заавал ирдэг юм шүү. Өөрийгөө хүндэлдэг хүн л өөрт оногдсон ажлаа хамгийн сайн хийдэг гэдэгт би итгэдэг.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ