• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    81   |  
0

"RE/MAX UNLIMITED" брокер оффисын захирал Б.Энхсаруулыг “Өглөөний Өөдрөг 5 асуулт” буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө 07.00-07.30 цагт босч хамгийн түрүүнд ажилчдынхаа чат руу “Өглөөний мэнд” гэж бичээд, урмын үгтэй ишлэлүүд явуулдаг. Дараа нь охиндоо өглөөний цайг нь бэлтгэж өгөөд ажил руугаа явдаг даа. 

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Миний хувьд өглөөний хамгийн эхний бодол чухал гэж боддог. Сэрэнгүүтээ хамтран ажиллагсдадаа урмын үг өгөх гоё ишлэлүүдийг интернэтээс хайж олоод бусадтайгаа хуваалцана. Өдрийн турш явуулсан ишлэл шигээ байхыг, үлгэр дууриалал болохыг хичээдэг.   

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Төлөвлөсөн хэд хэдэн уулзалттай. Миний ажлын онцлог гэвэл гэнэтийн уулзалтууд ихтэй. Өнгөрөгч хавар үл хөдлөх хөрөнгийн зуучлагч нар Монголын зах зээлийн 8 хувьд хүрч ажилладаг. Үүний 5 хувьд нь REMAX-чууд хүрдэг гэсэн статистик тоотой байсан. Өчигдөрхөн надад имэйлээр үл хөдлөх хөрөнгийн зуучлагч нар Монголын зах зээлийн 18 хүртлэх хувьд хүрч ажиллаж байна гэсэн сайхан мэдээ ирсэн. 

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

“Эзэн хичээвэл заяа хичээнэ. Энэ үг миний амьдралын аз жаргалын тарни. Хүн эхлээд зорилгоо тодорхойлоод ямарваа нэгэн зүйлийг тууштай хийвэл заавал амжилтад хүрдэг.  

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Залуучуудыг шинэ зүйлд өөрийгөө сорих зоригтой, зорилготой, тууштай байж тархиа үргэлж цэнэглэж яваасай гэж хүсдэг. Өөрийнхөө хамгийн сайн хувилбар нь байхыг хичээгээрэй гэж хэлье.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ