• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Г.Одгарав   |    97   |  
0

“Эмпати Ертөнц” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Ганбатыг “Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт” буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юуг амжуулдаг бэ?

Өглөөд ихэвчлэн 06.45 цагт босч, хүүхдүүдээ хувцаслах, өглөөний зоогийг нь бэлтгэх, цайг нь уулгах, сургуулийн автобусанд суулгах гэх мэт ажлуудаа эхнэртэйгээ хуваагаад хийдэг. Орноос боссон даруйдаа зурагтаа асаагаад, “youtube” сувгаар сонгодог хөгжим эсвэл хүүхдүүдийнхээ дуртай дууг сонсохыг хичээдэг. Ингэхээр тэд маань сэргээд л ирдэг юм.

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг бэ?

Зөв, эрч хүчтэй, өнөөдрийнхөө төлөвлөгөөт ажлыг хамгийн сайнаар амжуулах юмсан гэх бодолтой эхлүүлдэг.

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн шинэ сониноос хуваалцахгүй юу?

Оросын холбооны улсын Эрхүү хотын гоц авьяастны 61-р сургуультай Манай Эмпати сургуулиуд хамтран ажиллахаар санамж бичигт зурах гэж байгаа юм. Тэрхүү гэрээний төсөл дээр ажиллана. Гоц авьяастны 61-р сургуулийнхан маань арваннэгдүгээр сарын 8-9-ний өдрүүдэд болох Элит MUN-д оролцохоор ирэх юм. Энэ жил болох Элит MUN маань НҮБ-ын албан ёсны дөрвөн хэл дээр болж байгаагаараа онцлогтойг энэ дашрамд дурдмаар байна. Мөн цаашид бид дээрх сургуультай хамтраад математик, физик, хими болон биологийн олимпиадын бэлтгэлээ хийхээр төлөвлөж байгаа. Шинэ сонин гэвэл хувийн хэвшлийн боловсролын салбартаа анх удаа багш нартаа чиглэгдсэн “Хувийн тэтгэврийн сан”-г бий болгож нэвтрүүлэх гэж байна. Энэ нь манай багш нар тэтгэвэрт гарахдаа хувийн тэтгэврийн санд хуримтлагдсан мөнгөө 100 хувь авахаас гадна 5 болон түүнээс дээш жил хөдөлмөрлөөд ажлаас гарсан тохиолдолд хуримтлагдсан мөнгөнийхөө тодорхой хувийг авдгаараа онцлогтой. Мөн хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах болон нас барсан тохиолдолд бид хуримтлагдсан мөнгийг 100 хувь ар гэрт нь өгөх юм. Уг журмын зохицуулалт нь “хүнлэг”  бас “зөв” зүйл гэж бодож байгаа. 

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу бэ?

Инээмсэглэл, эерэг зорилго, эерэг бодол, эерэг үйлдэл, эерэг дадал, эерэг харилцаа л гэж бодож байна.

 

5. Залуучуудад хэлэх хамгийн гоё зөвлөгөөг хэлээч?

Зорилготой л байх нь чухал гэж хэлмээр байна. Өөрөө өөртөө өндөр зорилго тавь. Хүн тавьсан зорилгынхоо хүрээнд бодож сэтгэж, үйлдэл гаргаж, хөдөлмөрлөдөг. Тиймээс зорилгоо томоор тавьж, 5 жил, 1 жил, 6 сар, 1 сар болон 1 долоо хоног 1 өдрөөр төлөвлөж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөөсэй гэж хүсье!

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ