• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    89   |  
0

"Монголын үндэсний маркетингийн холбоо" ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Мөнхбаярыг “Өглөөний Өөдрөг 5 асуулт” буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө ихэвчлэн 07.00-08.00 цагийн хооронд босдог. Эрт төлөвлөсөн ажлууд байвал мэдээж эрт босно. Хүүхдүүдтэйгээ хамт өглөөний цайгаа уучхаад сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгнө. Тэгээд ажил руугаа явдаг даа. 

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Би өглөө бүр талархаж сэрдэг. Энэ өдрийг надад өгсөнд баярлалаа гэж бурхандаа талархдаг. Өглөө босоод урд өдөр нь төлөвлөсөн ажлуудаа эргэж хардаг юм байна.

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Жил бүрийн аравдугаар сарын 20-нд Монголын маркетеруудын өдөр тохиодог. Манай холбооноос энэ жилийн Маркетеруудын өдрийг угтаж хэд хэдэн төлөвлөгөөт ажлууд зохион байгуулж байна. Тухайлбал,  маркетеруудын дунд фэйсбүүкээр “Манай маркетерууд” селфи давалгаа уралдааныг  зарласан. Миний хувьд уралдаан зохион байгуулах багийн ахлагч. Мөн бид “10-20 монгол брэндүүд бүтсэн түүх” гэх Монголын бизнесийн байгууллагуудын брэнд бүтээгдэхүүнийг хэрхэн, яаж бүтээсэн талаарх ном сурах бичгийг гаргахаар ажиллаж байна.  

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

Би их гэр амьтай хүн. Хүүхдээсээ хамаг эрч хүчийг авдаг. Өглөө хэрэв хүүхдүүдээсээ түрүүлж гарахаар бол заавал үнсэж гардаг. Яг энэ үед хүүхдүүдээсээ авсан эрч хүчээрээ төлөвлөсөн ажлуудаа хурдан амжуулчхаад гэртээ хурдан ирж, тэдэнтэйгээ хамт байх юмсан гэсэн бодлоор өдрөө эхлүүлдэг.  

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Амьдралд маш олон төрлийн асуудал, зовлон бэрхшээл бий. Бүх зүйл түр зуурынх. Тиймээс залуучуудыгаа аливаа асуудал, зовлон бэрхшээл, баяр хөөр аль аль нь тохиолдсон ч шантралгүйгээр зоригтойгоор давж, зорилгоо эргэн санаж, өдөр бүр хүсэл тэмүүлэлтэйгээр хөдөлмөрлөөсэй гэж хүсэх байна даа.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ