A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 80 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 80 | |
|
Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайханыг “Өглөөний өөдрөг 5 асуулт” буландаа урилаа.
Өглөө 08.00 цагт босдог. Өглөөний цайгаа уунгаа хамтран ажилладаг хүмүүстэйгээ холбогдож, өнөөдөр товлосон уулзалт хэвээрээ эсэхийг асууж цагаа баталгаажуулна. Тэгээд ажилдаа гарна даа.
За байз. Өнөөдрийн ажлаа хэрхэн амжуулах вэ, энэ замын түгжрэлийг яаж тойрч гарах вэ гэх бодлоор эхлүүлдэг юм байна.
Сонгууль ч ойртлоо. Улс төрийн ажлаа идэвхтэй хийж эхлэхээр намын нөхдүүдтэйгээ ярилцаж байна. Нөгөө талаас өвөл хаяанд ирлээ. Өвлийн бэлтгэлээ хангахад анхаарлаа хандуулан ажиллана даа. Дээр нь өөрийнхөө чиглэлээр ноос ноолуурын салбарыг яавал өөд нь татаж хөгжүүлэх вэ гэдэг талаар Монголын ноос ноолуурын холбоо, ХХААХҮЯ-тай ярилцана. Манайхан ер нь өвөл болохоор амарч, зун ажлаа хийдэг болмоор байна. Зун болохоор бүгдээрээ хөдөө гадаа дэмий тэнээд явчихна, ажил хийдэг хүн байдаггүй. Тэгээд 9, 10 дугаар сард бүгд ажил хийх гээд хэрэлдээд овоорчихдог.
Өдрийг өөдрөгөөр эсвэл сүүдрээр эхлүүлнэ гэсэн асуудал байж болохгүй. Нэгдүгээрт ажлаа яаж бүтээх вэ гэдэгт зорилго тавих хэрэгтэй. Хоёрдугаарт хэрвээ бүтэхээргүй бол хэрхэх талаар тунгааж, төлөвлөгөө боловсруулж ажиллах ёстой шүү дээ.
Манай залуучуудын ихэнх нь ажил хөдөлмөр хийхгүй байна. Ажил хөдөлмөр голж байна. Мэргэжилгүй байна. Хувийн соёл, сахилга бат алга. Үүнээс болж ажил амьдрал нь явахгүй байна. Хоёрт, ажил хөдөлмөр хийлээ гэхэд Монгол улс, Улаанбаатарт боломж алга байна шүү дээ. Залуу хүн гэр бүл зохиож эхнэр хүүхдээ яаж тэжээх юм бэ. За тэгээд хүүхэдтэй болно. Тэр хүүхдээ яаж тэжээх вэ гэх хойно хойноосоо цуварсан олон асуулттай нүүр тулна. Тийм учраас тэдгээр залуучуудыг ажилтай, орлоготой болгохын тулд миний бие улс төрийн ажил хийдэг юм.
Залуучуудыг болж өгвөл залуу байгаа дээрээ найз охинтойгоо юм уу, эхнэрээ аваад гадаад явж, ядаж 3-5 сар жил ажил хийгээд хүрээд ирвэл хувийн соёл сахилга бат, мөн хөгжил дэвшлийг мэддэг болоод ирнэ гэж боддог. Сүүлийн үед хамаг залуучуудаа гадаад явууллаа гээд хашгираад байх юм. Социализмын үед бид залуучуудыг зуу зуун мянгаар нь, вагон вагоноор нь техникум, дээд сургууль руу явуулдаг л байсан. Тэр үед хашгирдаггүй байсан биз дээ. Залуучуудыг ажил амьдрал, мэдлэг боловсрол, чадамжаа дээшлүүлэхээр гадагшаа явна гэхээр тэрэнд нь ундууцаж дургүйцсэн хүмүүс бас байх юм. Тийм байж болохгүй. Залуучууд маань залуу байгаа дээрээ ялангуяа хөгжилтэй орон болох Япон, Америк, Европын орнуудыг үзэж, нэг хэсэгтээ тэндээ амьдарч, ажил хийнгээ тэндэхийн хүмүүс яаж амьдарч, хэрхэн ажиллаж байна, мөн ямар ёс зүйтэй байдаг зэргийг биеэрээ мэдрээд ирэх хэрэгтэй. Тэгэж байж энэ Монгол улсдаа шинэчлэл, өөрчлөлтийг авчирна.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|