• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    86   |  
0

Инженерийн шинжлэх ухааны доктор, НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмааг “Өглөөний Өөдрөг 5 асуулт” буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө 06.30-07.00 цагт босдог. Би хоёр хүүхэдтэй. Өөртөө зориулж кофе чанангаа хүүхдүүдийнхээ цэцэрлэг, сургуульд явах бэлтгэлийг нь хангана. Өглөөний ундыг нь бэлтгэж өгөөд 08:30 цагт хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр гэрээсээ гардаг. Миний хувьд өглөөний цаг маш чухал. Цэцэрлэг явах замд хүүтэйгээ ярилцах боломж гардаг гэх үү дээ. Том хүүхдээ ч аль болох өөрөө сургуульд нь хүргэж өгөхийг боддог. Хааяа бас амждаггүй юм. Зарим үед мэйл, мессежээ шалгаж хариу бичнэ. Нэг зүйлийг онцолж хэлэхэд хааяа ядарсан үед юу ч бодолгүйгээр зүгээр л хотын хөдөлгөөнийг ажиглаж, орчны чимээ шуугианыг чагнаж явахад их сонирхолтой санагддаг. Бас тайвшралыг олж авдаг. 

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Өглөө сэрэнгүүтээ сэрүүлгээ унтрааж, хэдэн минут хэвтэж байгаад босдог. За өнөөдөр ямар уулзалттай билээ гэх бодол хамгийн түрүүнд орж ирдэг юм байна. 

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Өнөөдөр хоёр хуралтай. Орой нь хүлээн авалттай. Энэ долоо хоногт чуулгантай тул хурал ихтэй байна. Өнгөрөгч есдүгээр сарын сүүлээр Дэлхийн хотуудын хүний эрхийн форумд оролцсон. Хурлын үеэр би хотын хөгжил хүний эрх хоёр салшгүй холбоотой гэдгийг олон улсын жишгээс ойлгосон. Ирэх сард бас нэгэн олон улсын хуралд оролцоно. Тус хуралд хүний эрхийг хамгаалах үйлсэд зүтгэж яваа яваа мэргэжилтнүүдээс баг бүрдүүлэх бодолтой байна. Энэ хүрээнд хотын хөгжил ба иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, хүний эрхийн асуудлууд, иргэний оролцоотой ардчиллын сэдвээр салбар хуралдаан зохион байгуулна. Аравдугаар сард дээрх чиглэлд түлхүү төвлөрч ажиллана. 

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

Сүүлийн үед завгүй байна гэдэг чинь надад боломж их байгаагийн шинж юм болов уу гэж боддог болсон. Жишээ нь хийх ажил ч үгүй хүмүүс бий шүү дээ. Ямар нэгэн хэрэгцээ байна гэдэг чинь ямар нэгэн боломжийн эх үүсвэр юм болов уу. Энэ бүхэн намайг завгүй болгож байна гэж бодохоор өөртөө улам их урам авч, ажлаасаа төвөгшөөлгүйгээр бүхий л боломжийг ашиглахыг хичээдэг.   

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Залуучуудад маань ийм  бололцоотой цаг үед өөрийгөө тултал нь хөгжүүлээсэй. Амьдралын замналаа эргээд харахад зөвхөн өөрийнхөө төлөө биш бусдын төлөө бодох цагийг  өдөрт нэг удаа ч болов гаргаж байгаарай. Өнөөдрийн манай нийгэмд залуучуудын оролцоо, хувь нэмэр маш чухал. Зөвхөн би л болж байвал болоо гэх биш ямар нэгэн асуудлыг хөндлөнгийн өнцгөөс хардаг байгаасай. Залуу нас хамгийн чухал нас. Энэ л насандаа залуус өдөр бүр аз жаргалыг, гоё сайхан зүйлийг мэдрэх алхамтай байгаасай. Тухайлбал хүн төрөлхтний бүтээсэн урлаг, уран сайхан сонирхдог ч юм уу аз жаргалыг өөртөө бий болгох хэрэгтэй. Хүн өглөөнөөс орой хүртэл ажиллаад 100 хувь ажлынхаа ард гарахгүй нь мэдээж. Тиймээс хааяа ч болов ажлаасаа хөндийрч, шинэ хүмүүстэй танилцах, танилын хүрээлэл үүсгэх зэрэг нэг л хэвийн амьдралын урсгалаас гарах алхмыг хийж эхлээрэй гэж зөвлөе. Ингэх тусам мэдлэг тэлж, танилын хүрээ өргөжих тусам  илүү их боломж гарч ирнэ.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ