A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
25
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 91 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 91 | |
|
Олон улсын эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын санхүүгийн зөвлөх Д.Энхжаргалыг “Өглөөний Өөдрөг 5 асуулт” буландаа урилаа.
Өглөө 07.00 цагт босмогцоо хангай дэлхийдээ монгол уламжлалаараа цайныхаа дээжийг өргөдөг.
Ямар сайхан амрав аа! Шинэ өдөртэй учран золгож буйгаа хувь тавилан, аз завшаан гэж үздэг. Бас нэг сайхан өдөр эхэллээ гэсэн гэгээлэг бодлоор өглөөг эхлүүлдэг.
Монгол эмэгтэйчүүдийн өнгөрсөн зуунд хийсэн чухал үйлсийг алдаршуулан сурталчлах зорилгоор “Зууны 100 эмэгтэй” төслийг манлайлагч бүсгүйчүүдийн хамтаар эхлүүлсэн. Энэ төслийнхөө үр дүн, эхний үе шатны ажлын тайланг тавихаар бэлдэж байна. Ойрд телевиз, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр саарал жагсаалтын тухай хэт нэг талыг барин танилцуулж байна. Энэхүү эрсдэлээс гарахад хүчин зүтгэж буй Монголбанкныхаа хамт олныг сайн ажиллаж саарал жагсаалтаас удахгүй гаргана гэдэгт бүрэн итгэлтэй байгаа. Тиймээс иргэд олон түмэн маань аль болох хүлээцтэй, тэвчээртэй хандаж, зах зээл дээр огцом “шок” үүсгэх хэмжээнд хүргэхгүйгээр, дарамт бий болгохгүйгээр эх оронч байдлаар хандаасай гэж хүсэж байна.
Хүний амьдрал тийм ч урт биш тул аль болох их зүйлийг богино хугацаанд үр өгөөжтэй, шуурхай хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй ажиллаж амьдарч байна. Хамт олондоо, бас өөртөө ч урам зориг өгч ажиллахыг хичээдэг.
Залуу нас гэдэг бол хамгийн гайхамшигтай, хүний амьдралын чимэг юм. Залуучууд, бүсгүйчүүд ээ, залуу насаараа гоёорой. Энэ л сайхан мөч, үр өгөөжтэй, бүтээмжтэй үед өөртөө болон нийгэм, эцэг эх, дүү нартаа, ахмадууддаа ээлтэй байвал залуучуудын маань ирээдүйн амьдрал улам их цэцэглэх болно. Аливаад зөв хандлага, ноён нуруутай хандаж, бусдын сайн туршлагаас байнга суралцвал заавал амжилтад хүрнэ. Энэ ч утгаараа залуу хүний эрч хүч, хийморь, авхаалж самбаа, хүчирхэг байдал сайн сайхан амьдралд хөтөлнө. Тиймээс эрч хүчээ бүрэн дүүрэн ашиглаарай гэж залуучууддаа хэлмээр байна. Ахмадынхаа үгийг сонсож, хүндэлж, хайрлавал хэзээ нэгэн цагт үр шимийг нь хүртдэг юм шүү.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
25
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|