• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    88   |  
0
 

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамцыг “Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт” буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө 06.00 цагт босдог. 06.00-07.00 цагийн хооронд хувийн бэлтгэлээ хангангаа фэйсбүүк, твиттер, мэйлээ шалгаж амждаг. Сургуульд явдаг хүүгийнхээ өглөөний цайг нь бэлтгэж өгөөд ажил руугаа явдаг. 

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Өглөө сэрэхэд амьд, эрүүл байна гэдэг маш чухал. Өнөөдөр маргаашаас илүү байдаг учраас амьд, ажилтай, эрүүл саруул амьдарч байгаадаа талархан ажлаа эхлүүлдэг. Ажил маань өглөөний 09.00 цагаас оройны 20.00 цаг хүртэл үргэлж, өдөрт дунджаар 5-8 уулзалтад ордог тул төлөвлөгдсөн ажлууддаа бэлдэх хэрэгтэй болдог. Тиймээс өглөө босоод за өнөөдөр ямар уулзалт байгаа билээ, хэнтэй ямар байдлаар ярилцах вэ, юу төлөвлөж орох вэ, ямар хариу авахаас шалтгаалж өгөх хариугаа урьдчилан бэлдсэн байх ёстой гэх зэргээр ажлынхаа зураглалыг гаргана. 

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Өнөөдөр Даваа гарагийнхаа ажлаа эхлүүлж байна. Өглөө нийтийн хурлаа хийнэ. АНУ-ын "Ай Глобаль" их сургуулийн захирал нь хүрэлцэн ирсэн. Манай MNB-гийн ажилтнуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор англи хэлний TOEFL, IELTS-тай ижил төвшний шалгалт авах танхим нээх гэж байна. Тус сургуульд ажилчдаа бакалавр, магистрт сургах боломжийн талаар ярилцана. Дараа нь Захирлын зөвлөлийн хуралтай. Тэгээд аравдугаар сарын 30-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж буй “XXI зуун – Хавдаргүй Монгол 1000 гэр бүлийн зөвлөгөөн”-ий бэлтгэл ажлыг базаана. Тус зөвлөгөөнийг манай МҮОНРТ санаачилж, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хавдар судлалын үндэсний төв, Худалдаа хөгжлийн банктай хамтран зохион байгуулна. 

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

Миний аз жаргалын тарни бол миний хоёр ихэр охин доо. Ихрүүд маань өглөө шулганаж босоход аз жаргал эхэлнэ. Тэдний яриа болгон миний амьдрах итгэл найдвар, амьдралын тарни юм уу даа. 

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Ширээний ард сууж сур. Ингэснээр цаашид олон сургууль дамжааг маш амжилттай дүүргэж чадна. Залуу нас хамгийн сайхан нь. Энэ насан дээрээ биеийн тамир, спортоор хичээллэдэг байх, бие бялдрын тэгш хүмүүжилтэй байх хэрэгтэй. Бие бялдрын тэгш хүмүүжлийг дагаад хүн илүүдэл жингүй, эрүүл байна. Залуус гадаад хэлийг өөрийн унаган хэл шиг эзэмших хэрэгтэй. Тэгж байж ертөнцийн цонх нээгдэнэ гэдгийг огт мартаж болохгүй. Залуучууд аа, зөвхөн өнөөдрөө биш маргаашаа бүтээж амьдраарай гэж хэлье. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ