A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 83 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 83 | |
|
“Мүгэн” ХХК-ийн захирал Ж.Билгүүнийг “Өглөөний Өөдрөг 5 асуулт” буландаа урилаа.
Өглөө ихэвчлэн 07.00 цагт босдог. Өглөөний цайгаа уунгаа утасны мессенжер, мэйлээ шалгаж хариу бичдэг.
Орой унтахын өмнөх 30 минутад маргаашийн ажлуудаа төлөвлөдөг. Өнөөдөр хийхээр төлөвлөсөн бүх ажлаа амжуулъя, бүтээе гэдэг эерэг бодлоор өдрөө эхлүүлдэг. Сөрөг зүйлийг бодохгүй байхыг хичээдэг.
Ээж маань бага зэрэг чилээрхсэн байгаа. Эмчилгээнд нь дагуулж явж ээжийгээ асран халамжилж дэргэд нь байж, илүү олон цагийг хамт өнгөрүүлэхэд анхаарч байна. “Мүгэн” гэдэг энтертайнмент клубээ байгуулаад жил болох гэж байна. Өнөөдөр клубийнхээ менежерүүдтэй уулзаж, хуралдангаа ирэх 11, 12 дугаар сард хийх ажлын талаар ярилцана. Мөн аавынхаа “Чингис хааны нууц түүх” номыг англи, орос, франц хэл рүү хөрвүүлж, хэвлүүлэх талаар найзуудтайгаа чатаар санал солилцоно.
Эзэн хичээвэл заяа хичээнэ. Энэ миний аз жаргарын тарни. Өөртөө тавьдаг цензур. Япон улсад ажиллаж амьдарч байхдаа тэднээс хариуцлагатай, хэлсэн үг, амлалтдаа хүрдэг байх, эхэлсэн ажлаа заавал дуусгах, өөрийгөө хөгжүүлэх зэргийг сурсан. Бид өдөр тутмын амьдралд цөөнгүй асуудалтай тулгардаг. Тэр болгонд тайван, хүлээцтэй хандах хэрэгтэй. Аливаа асуудал гарахад шалтгааныг нь өөрөөсөө хайдаг.
Эерэг байх нь маш чухал. Бэрхшээл бол ирээдүйд тохиох сайхан бүхний эхлэл. Тиймээс заавал даваарай. Тууштай бас зорилготой бай. Маргааш дахиад л нар мандана. Аливаа ажлын ард гарахын тулд эерэгээр бод. Сайн талаас нь харвал бүх зүйл гэрэл гэгээтэй харагдана. Ямар нэгэн бэрхшээлийн шийдэл нь тухайн асуудалдаа шингээстэй байдаг. “Найман газрын үүд хаагдсан ч ес дэх нь онгойдгийг сана” гэх япон зүйр үг бий. Тууштай, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байхад нэг удаагийн бэрхшээл бол юу биш. Санаж явбал бүтнэ гэдэг дээ. Эерэг байцгаая залуус аа!
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|