• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    79   |  
0

 “Монос” группийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатарыг “Өглөөний Өөдрөг 5 асуулт” буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө  06.00 цагт босдог. Өглөөний дасгалаа хийнэ. Миний хувьд өглөөний цагийг хамгийн бүтээлч үе гэж үздэг. Судалгаа шинжилгээний өгүүлэл, үнэлгээ, эрдэм шинжилгээний бүтээл, ном бичих гээд бүтээлч сэтгэлгээ, оюун ухааны цар шаардсан бүтээлүүдээ өглөө хийдэг. Өөрөөр хэлбэл судалгаа шинжилгээний ажлынхаа хамгийн чухлыг нь амжуулдаг.

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Амжилт гэдэг үгийг амжих гэсэн үгээс гаралтай учраас үйлт нэр гэж үздэг. Тийм учраас аливаа ажлыг цаг хугацаатай өрсөж бүтээх, амжуулах, амжиж бүтээх, амжиж хийх гэх бодлоор эхлүүлдэг.     

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Өнөөдөр Солонгосын Данкүүкийн их сургуулийн эрдэмтэд, профессоруудтай ярина. Бид сар тутам теле конференц хийж хамтран хийж буй судалгааныхаа тухай нээлттэй ярьдаг. Сүүлийн нэг улирлын ажлын явцаа ярьж, судалгааны дүнгээ танилцуулна. Тус сургуульд манайхаас эрдэм шинжилгээний ажилтнууд очиж, Солонгосын эрдэмтэдтэй хамтарч ажиллаж байна. Монголын эрдэмтэд маань тэнд, бид энд Эм судлалын хүрээлэн дээр хийсэн ажлаа теле конференцээр тайлагнаж, цаашид юу хийх талаар зорилтоо тодорхойлно гэсэн үг. Өнөөдрийн хувьд хамгийн гол ажил бол энэ. Өмнөх долоо хоногт манай компани Японы Кобэ хотын нанотехнологийн “Циклохими” компанийн эрдэмтэдтэй хамтран цусан дахь холестрины хэмжээг бууруулах ургамлын судалгаа хийж эм бүтээх зорилготойгоор гэрээ байгууллаа.

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

Эерэг сэтгэлгээ. Юм бүхнийг эерэгээр бодож, сайн талыг нь харж байвал их зүйл бүтээж, аз жаргалтай амьдардаг. Аливаа зүйлийн сайныг нь харна гэдэг бол тодорхой хэмжээний авьяас шаарддаг юм шиг байгаа юм. Нэг ажиглагдсан зүйл бол манайхан ихэвчлэн мууг нь түрүүлж хардаг буруу зуршилтай болчихож. Ямар ч зүйл сайн муу хоёр талтай. Монголчууд арга билиг, хятадууд зоосны хоёр тал, оросууд адгийн муу саваа хоёр үзүүртэй гэдэг. Тэгэхээр сайн муу аль алийг нь олж хар. Болж өгвөл эерэг талыг нь эхэлж олоод харчихвал ажил сайхан бүтдэг. Хүн аз жаргалтай, хийморьтой байвал улс орон ч мөн адил дагаад хөгжинө.

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

“Хүн бүхэн өөрийнхөө ачааг дааж явбал, Хүйлэн хөх тэнгэрийн доор Монгол маань алзахгүй” гэдэг XX зууны Монголын сод их яруу найрагч Б. Явуухулан гуайн найргийн мөр миний санаанд байнга орж ирдэг юм. Шүлэг гэхээсээ илүүтэй захиас юм болов уу гэж бодсон. Өөрөөр хэлбэл хүн болгон өөрт оногдсон ажлаа сайн хийж, сурч байгаа бол сайн сураад, ажиллаж байгаа бол ажлаа сайн хийж өөрийнхөө ачааг өөрөө үүрээд явбал Монгол маань хөгжинө, бүх юм сайхан болно гэсэн утгатай. Ихэнх хүн болж бүтэхгүй байгаа зүйлд өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүс, нам, засаг УИХ гээд өөрөөс нь бусад бүх зүйлийг буруутгадаг болж. Сайн сайхан амьдрах нь тухайн хүнээс өөрөөс нь хамаарна шүү дээ.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ