• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    87   |  
0

Сангийн дэд сайд Х.Булгантуяаг “Өглөөний Өөдрөг 5 асуулт” буландаа урилаа. 

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Өглөө фитнесстэй үед 05.30-06.30 цагт босдог. Зарим үед хүүгээ тэврээд 07.00 цаг хүртэл унтана. Сэрэнгүүтээ хоёулаа цэцэрлэгтээ явах гэж сандралдана. Зарим өглөө оройныхоо хоолоо бэлдчихээд гардаг. Айл гэрийн эзэгтэйн ажлаа орхигдуулахгүйг боддог. 

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Амжилт бол төлөвлөлт, хандлага. Тиймээс өдөр бүрийг өөдрөгөөр харж, төлөвлөхийг хичээдэг. 

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Өнөөдөр их завгүй өдөр тохиохоор байна. Өглөөнөөс орой хүртэл хоёр том хурал, гадаад зочны уулзалттай. Манай яам намрын чуулган эхэлсэн үед маш завгүй болдог. Ирэх оныхоо төсвийг өргөн барьж хэлэлцүүлэхээс эхлээд төсөв, эдийн засагт нөлөө бүхий хууль, тогтоомж, бодлогын асуудалд оролцдог.

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

Өөрийн ухаан санаагаа аль болох эрүүл, өөдрөг байлгахыг хүсдэг. Нийгэм тэр чигээрээ бухимдалд автаж, сошиалд сайнаасаа илүү саар мэдээлэл их байхад өглөөг бухимдлаар эхэлбэл эерэг зүйл бүтээж чадахгүй гэж боддог. Би таагүй нөхцөл байдал, сөрөг хандсан хүнээс ч эерэг өнцгийг харахыг хичээдэг. Ухаан бодлоо бухимдлаар бус бүтээлч бодлоор дүүргэхийг эрмэлздэг.

 

5. Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Залуу нас бол хүний амьдралд хамгийн их зүйлийг амжуулах боломж. Хайр дурлалтайгаа учрах, карьерээ эхлэх, үр хүүхэдтэй, орон байртай болох, бизнес хийх гээд нэгэн зэрэг олон зүйлийг амжуулж эхэлдэг. Дараа нь нэг хүүхэдтэй болно, хоёр хүүхэдтэй болно. Нэг бизнесээ хоёр болгож, ажилдаа шат ахиж амьдралаа тогтворжуулна. Нэг мэдэхэд 30 нас хэдийн хэвийж ээж аав тэтгэвэрт гарч, эхнээсээ бие нь чилээрхэж, ар гэр, ажил дээрээ ч их ачаа үүрэх болно. Энэ бүгдэд өөрийгээ эрт бэлдэж, сурч мэд. Сэтгэл зүрхээрээ стрессээ тайлах найз нөхөдтэй бол. Амар хялбар амьдрал гэж үгүй. Залуу насанд аливаа саадыг даваад гарах эр зориг, цаг хугацаа байдаг нь хамгийн сайхан. Тиймээс аз жаргал ажилсаг, хичээнгүй, зөв хүнд л ирдэгт итгэн мөрөөд, зүтгэ. 

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ