• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Г.Одгарав   |    108   |  
0

Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшинийг "Өглөөний ӨӨДРӨГ 5 асуулт" буландаа урилаа.

 
 

1. Та өглөө хэдэн цагт босч, ажилдаа гарахаас өмнө юу амжуулдаг вэ?

Би одоогоор яг тогтсон газар байрлаад тогтмол ажиллахгүй байна. Сар болгон өөр өөр хотын дуурийн театруудаар ажиллаж байна. Ажлын төлөвлөгөөгөө 2-3 жилээр гаргадаг гэсэн үг.

 

2. Өглөөг ямар бодлоор эхлүүлдэг вэ?

Өглөө сэрээд олон зүйл боддог. Надтай хамааралтай бүх хүнийг, бүхий л зүйлийг эргэцүүлнэ. Тэдэндээ аль болох их цагийг зарцуулахыг хичээдэг. Дийлэнх тохиолдолд өглөө сэрээд дуулаач хүн учраас өнөөдөр хоолой маань гайгүй байгаа гэж бодно.

 

3. Та өнөөдөр ямар ажил хийхээр төлөвлөж байна. Ажлынхаа сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

Миний хувьд очсон газар болгонд өөр өөр дуурь дуулж янз бүрийн хүмүүстэй ажилладаг учраас байнгын бэлтгэл сургуулилалттай байдаг. Тэгэхээр өнөөдөр өдөр болгон хийдэг бэлтгэлээ л хийнэ дээ. Одоогоор би Францад Вердигийн “Эрнани” дуурьт тоглох гээд ирсэн байна. 

 

4. Өдрийг өөдрөгөөр эхлүүлэх таны “Аз жаргалын тарни” юу вэ?

Миний аз жаргалын тарни бол дуулах. Өглөө босонгуутаа хоолойгоо дуугаргаж үзээд л тэр өдөр маань тэр чигтээ сайхан болчихдог. 

 

5.Залуучууддаа хандан хамгийн гоё зөвлөгөөг өгөхгүй юу?

Залуу хүний хувьд олон зүйлийг ухаарч, төлөвшин тогтох насан дээрээ явж байна. Гэхдээ хүн хэзээ ч ухаарч суралцаж дуусдаггүй биз. Залуу байгаа дээрээ олон газраар явж, олон сайхан зүйлийг мэдэрч, саад бэрхшээлтэй нүүр тулж, газар газрын араншин, санаа бодол, соёл иргэншилтэй учрах хэрэгтэй гэж боддог. 

Ажил мэргэжлийн тал дээрээ зөвхөн нэг орчинд баригдаж дасал болохгүйгээр хорвоог танин мэдсэнээр өсөн дэвждэг юм болов. Тиймээс залуучууддаа хандаж хэлэхэд амьдрал бол үнэхээр баян. Нэг  хаалга хаагдахад өөр хаа нэгтээ ямар нэгэн гарц байдаг юм шүү гэж хэлмээр байна. Ингэж бодсоноор бидний ярьж, хэлж, бодож сэтгэх маань хүртэл аяндаа өөр болно.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ