A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 97 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 97 | |
|
“Мөнгөн гүүр” эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал Алтанхуягийг “Өглөөний Өөдрөг 5 асуулт” буландаа урилаа.
Өглөө 06.30-07.00 цагт босдог. Өглөө босоод зурагт асааж, шинэ сонин мэдээлэл богино хугацаанд ч болов авахыг хичээдэг. Эмнэлгийн хүн учраас жижүүрт гарсан эмч нар ямаршуухан хонов, үйлчилгээ хэвийн явсан эсэхийг мэйлээр шалгана.
Эмнэлгийн үйлчилгээ тасралтгүй мөн шуурхай яваасай, төлөвлөсөн ажил маань бүтэмжтэй байгаасай, хамгийн гол нь байгууллага хамт олны харилцаа хандлагаас зөрчил битгий гараасай гэж боддог.
Өнөөдөр эмнэлгийнхээ 2020 оны стратеги төлөвлөгөөг ярилцана. Ирэх онд ажиллах чиглэл, ирээдүйд эрүүл мэндийн салбарт яаж дасан зохицох талаар хэлэлцэнэ. Сүүлийн үеийн сонин сайхнаас гэвэл манай зайны болон зүрх судасны эмч нар иргэдэд зүрх судасны мэс засал, судсан доторх мэс ажилбарыг хийж байна. Мөн түүнчлэн БНСУ-ын эмч нартай хамтраад сэргээн засахын чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн сацуу гаднын эмч нартай хамтарч иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд багагүй анхаарч ажилладаг.
Миний хувьд аливаа зүйлд сэтгэлээсээ хандахыг хүсдэг. Ингэснээр ажил үйлс, бүх зүйл бүтэмжтэй байдаг. Өглөө сэрэнгүүтээ өнөөдрийн төлөвлөсөн ажил маань сайхан бүтнэ дээ гэсэн бодлоор өөрийгөө цэнэглэдэг. Өөрийнхөө сэтгэл зүйг тухайн өдөртөө бэлтгэх нь миний аз жаргалын тарни юм. Миний хувьд хамтран ажиллагсдадаа, үйлчлүүлэгчдээ чин сэтгэлээсээ ханддаг. Хариуд нь эерэг мэдрэмжийг авдаг.
Манай залуучууд сүүлийн үед их боловсролтой болсон. Гэтэл эрүүл мэнддээ анхаардаг нь ховордсон. Хүний амьдралын амжилтын үндэс нь эрүүл байх. Биеэ эрүүл саруул байлгаж, урт удаан амьдралыг аз жаргалтайгаар туулахын тулд бид эрүүл мэндийн боловсролтой байх ёстой. Тиймээс олж авч буй мэдлэгийнхээ ядаж 5 хувийг эрүүл мэндийн боловсролд зарцуулаарай гэж хэлье.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|